Home » Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно, бүү шанал. Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно, бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай.

Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно, бүү шанал. Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно, бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай.

by Aurora

Амьдралыг дагаж бүү савла. Та өнгөрсөн амьдралаа эргээд нэг ажиглаад үзээрэй. Зовлонтой хэцүү үе байсан ч яаж ийж байгаад болоод л өнгөрчихсөн нэг л мэдэхэд жаргалтай сайхан цаг ирчихсэн байдаг.

 

Жаргалтай сайхан үе бас байсан урсаад л өнгөрсөн нэг л мэдэхэд гуниглачихсан явж байдаг. Мөн удахгүй аз жаргал дахиад л ирчихсэн байдаг. Өнгөрсөн амьдрал тийм л байсан. Ирээдүйн амьдрал ч бас тийм л байх болно. Яагаад гэвэл энэ бол амьдрал юм. Хорвоо юм.

Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно, бүү шанал. Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно, бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай. Хэдэн өдөр таны зүрхэнд зовлон хоноглоод явна.

Өөр хэдэн өдөр зүрхэнд чинь жаргал ч бас өнжөөд буцна. Та байдгаараа л байна. Зовлонд уйтгарлаж, жаргалд ташуурснаар амгалан тайван байна гэж ер үгүй. Энэ савлагааг л дагаж савлалгүй юу ч болж байсан амгалан тайван байж сур. Та сэтгэл хөдлөл биш. Та бол цэвэр тунгалаг ухамсар.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!