Home » Аливаа харилцааг эерэг байлгах зарчимууд: Бидний амьдралын чанар бидний бусад хүмүүстэй харьцах харьцааны чанараас шалтгаалдаг.

Аливаа харилцааг эерэг байлгах зарчимууд: Бидний амьдралын чанар бидний бусад хүмүүстэй харьцах харьцааны чанараас шалтгаалдаг.

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ харилцааг эерэг байлгах зарчимуудыг хүргэж байна. 1. Амласнаа биелүүлэх 2. Өөрийн найз нөхөд, төрөл төрөгсдийн чухал тэмдэглэлт өдрүүдийг мэддэг байх, тэрхүү өдрүүдийг тохиолдуулж мэнд хүргэх

 

3. Хэрэв ямар нэг буруу зүйл хийсэн бол хэн нэгнийг гомдоосон бол аль болох хурдан уучлалт хүсэх. Тэр ч байтугай бид өөрсдийгөө буруугуй гэдгийг мэдэж байлаа ч. 4. Хэл яриа, нүүр царайны төрх байдлаа хянаж байх. Үнэн сэтгэлээсээ инээмсэглэх, эелдэг бөгөөд сайн сайхныг хүсдэг байх

5. Ямар ч тохиолдолд биеэ тоосон зан гаргаж болохгүй. Харин ч эсрэгээр аль болох талархаж байх. 6. Бусдыг маш сайн сонсож чаддаг байх. Бусдыг сонсох чадварыг эзэмших буюу өөртөө хөгжүүлэх. Түүнээс гадна өөрийнхөө талаар бусдын санаа бодлыг сонсож чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө талаар бусдын юу гэхийг сонсохын тулд, ойлголт авахын тулд аль болох нээлттэй байх нь зүйтэй.

 

7. Бэлэг өгөх, бэлэг хүлээж авах. Хэн нэгэнтэй уулзахаар очихдоо эсвэл айлд зочилж очихдоо бэлэггүй очиж хэзээ ч болохгүй. Бяцхаан бэлэг байсан ч болно. 8. Өөрийн ойр дотныхондоо бүхий л тал дээр үнэн сэтгэлээсээ байх
9. Хамгийн чухал дүрмүүдийн нэг бол хэн нэгнийг байхгүй байхад нь хэзээ ч битгий муугаар хэл. Чухамдаа бол бид хэн нэг хүний байхгүй байхад нь нэр төрийг нь хамгаалах ёстой эсвэл ядаж дуугүй байх ёстой.

харилцаа сүүлийн энэхүү пунктээс болж нурж сүйрдэг. Танд эдгээр нь хэцүү санагдаж байна уу? Жишээ нь ямар нэг зүйлийг судлахыг бид дийлэхгүй мэт санагдавч олон олон жилийг түүнд зориулах нь хялбар байдаг билүү?
Тийм болохоор дараахь үгийг сана: Бидний амьдралын чанар бидний бусад хүмүүстэй харьцах харьцааны чанараас шалтгаалдаг.

Хэрэв бид харилцаанаасаа дээгүүрт, хэзээ нэгэн цагт алга болох мөнгө, карьер, эрүүл мэнд, зарчим гэх мэтийг тавих аваас бидний харьцаа улам улам хүйтэн, хайр энэрлээр дутмаг харанхуй ангал болж хувирна. Аюурведэд өгүүлэхдээ, хүн амьдралдаа дэвшил гаргаж байгаа эсэхийг тодорхойлдог хоёр арга байдаг хэмээсэн:

  1. Тухайн хүн өдрөөс өдөрт аз жаргалтай болж байвал
  2.  Тухайн хүний бусадтай харилцах харилцаа сайжирч байвал

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

 

Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!