Хамгийн чухал зүйл бол сэтгэл санааг хэвийн байлгах явдал юм. Үүний тулд гурван “үгүй”-г л сахихад болно. Үүнд : “гомдоллохгүй байх”, “буруутгахгүй байх”, “өөрийгөө зөвтгөхгүй байх”
Хэрвээ та хүмүүсийг хүндлэх аваас хүмүүс таны санаа бодлыг сонсох болно. Хэрвээ та хэний ч санаа бодлыг үл хүндлэх аваас таны санаа бодлыг хэн ч сонсохгүй. Таны үзэл санаа бусдад хүлээн зөвшөөрөгдөхөөс өмнө та эхлээд бусдыг хүндлэхэд суралцах ёстой.
Уучлалт бол хамгаалалт. Уучлалт – энэ бол бидний хамгаалалт. Бидний хийдэг алдаа: гомдол юмуу уур хилэн – энэ бидний хамгаалалт гэж боддог явдал. Гомдол юмуу уур хилэн л яг биднийг ямар нэгэн дайралтаас хамгаална гэж. Үнэн хэрэгтээ бол бусдын уур хилэн, бусдын хорон санааг, өвсгүй цулгуй газарт унасан гал өөрөө унтрах лугаа адил бөхөөдөг учраас, уучлах чадвар л биднийг хамгаалагдахад тусална.
Энэхүү цулгуй газар нь – бидэнд тохиолдсон зовлонг нухацтай хүлээн авахгүй байхад суралцсан бидний зүрх. Өөрөөр хэлбэл, энэ бол хамгийн сайн хамгаалалт, энд, манай ертөнцөд, өөрийгөө бодитойгоор бүрэн аюулгүй байдалд мэдрэх хамгийн сайн боломж. Зүгээр л уучлах.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Бернард Шоу, Бхакти Вигьяна Госвами, Ведийн сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс