Home » Эмэгтэйчүүд шүр чулуу зүүснээр сайхан ханьтай болдог. Шүр нь айдас түгшүүр сарниулан, гэр бүлийн амьдралд эерэг сайнаар нөлөөлдөг гэж үздэг

Эмэгтэйчүүд шүр чулуу зүүснээр сайхан ханьтай болдог. Шүр нь айдас түгшүүр сарниулан, гэр бүлийн амьдралд эерэг сайнаар нөлөөлдөг гэж үздэг

by Aurora

Улаан шүр нь ангараг /mars/ гаригийн эрдэнийн чулуу бөгөөд энэ нь нарны аймгын гаригууд дотроос бидэнд хамгийн ээлтэй гариг юм. Улаан шүр нь газрын гүний минерал эрдэнийн чулуу биш далайн гүнд ургадаг органик ургамал буюу эрдний чулуу дотор цорын ганц амьд эрдэнийн чулуу юм.

 

Манай өвөг дээдэс есөн эрднийн нэгээр зүгээр ч нэг нэрлээгүй эрдэнэ билээ. Зөвхөн монголд төдийгүй дэлхийн маш олон оронд шүрийг дээд үнэт чулуунд тооцдог нь зүгээр нэг гаднах өнгө зүсээр нь шинжсэнийх биш болов уу.
Улаан шүр нь өөртөө эрч хүч энерги, хүсэл эрмэлзэл, амьдрах хүч, бие бялдрын хүч чадал зэргийг агуулдаг. Мөн шүрийг дайснуудаасаа болон муу сүнснээс хамгаалахын тулд хэрэглэдэг.

Улаан шүрний бас нэг давуу чанар нь улаан шүр нь ангараг гаригийг төлөөлдөг болхоор өрнийн зурхай дээр ангараг гаригийн шинж тэмдэгийг мөн давхар агуулж байдаг. Мөн ангараг гаригийн хортой үр нөлөөг багасгадаг үйлчилгээтэй гэж үздэг.

Улаан шүрийг алт, зэс, мөнгө дээр шигтгэх юм бол хүч чадал нь улам ихэсдэг гэж үздэг. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс шүрийг муу муухайгаас хамгаалах ариун сахиус болгон хэрэглэж, тахин шүтэж ирсэн. Орчин үеийн үзмэрч мэргэд ч шүр нь айдас түгшүүр сарниулан, гэр бүлийн амьдралд эерэг сайнаар нөлөөлдөг гэж үздэг.

 

Эрт цагаас уламжлагдан ирсэн энэхүү итгэл бишрэлийг одоо хэр хүүхдийн хүзүүнд шүр хэлхсэн зүүлт зүүлгэдгээс олж харж болно. Дурласан залуу сэтгэл алдарсан бүсгүйдээ хайрын анхны бэлэг сэлт болгон шүрэн зүүлт дурсгадаг байсан бөгөөд шүр нь бүсгүй хүний өнгө зүс, арьсанд таатай нөлөө үзүүлдэг гэж үзэж ирсэн.

Байгальд цагаанаас тод улаан хүртэл 350 гаруй өнгө зүсмийн шүр байдаг ч хамгийн тархсан нь улаан, цайвар ягаан, ягаан болон цагаан өнгийнх. Улаан тэнгисд амьдардаг Акбар хэмээн нэрийддэг хар шүр, Африк тивийн баруун эргийн дагуу амьдардаг акори хэмээх цэнхэр болон хөх шүр нь хамгийн үнэтэйд тооцогддог. Хамгийн түгээмэл нь улаан шүр бөгөөд тэр нь улаан, хар, цэнхэр өнгийг дотроо агуулан шингээсэн байдаг.

Монголчууд шүрийг хар хэл амнаас хамгаалж, олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай хэмээн шүтдэг. Хятадууд шүрийг урт нас удаан жаргал авчирдаг гэж үзэхээс гадна ширүүн салхийг номтгох чадвартай гэж чандлан шүтэж, тэр бүү хэл өргөн дэлгэр гол мөрөн гатлахдаа шүр өвөртлөн авч явдаг байжээ. Шүрийг цус зогсоох хийгээд ухаан самуурлыг арилгаж, оюун ухаан сэлбэх чадвартайг Хятадууд нотолсон байдаг нь сонин.

Зурхайчдын ангараг гаригын нөлөөлөлд өртөмтгий хүн энэ чулууг заавал хэрэглэх ёстой гэж үздэг. Ангараг гариг ивээлтэй хүмүүс хэрэглэх юм бол өөртөө илүү давуу байдал үйсгэхэд ашигтай гэнэ. Эрүүл мэндийн хувьд цусны өвчин, ухаан санаа балартах асуудалтай болж буй болон ухаан санааны эмгэгтэй хүн энэ чулууг эмчилгээний зориулалттай хэрэглэнэ.

Улаан шүр нь маш олон төрийн ашиг тустай эрднийн чулуу юм. Энэхүү чулуу нь хүнийг өөртөө итгэлтэй болгож, цусны өвчнөөс салгаж, дайснаас хамгаалж, муу сүнс, биеийн хүч чадал, сэтгэлийн хүч чадал, эрч хүчийг нэмэгдүүлдэг, хайр дурлал, амьдрах хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлдэг байна.

Улаан шүр нь эрүүл мэнд тал дээр хамгийн үр өгөөжтэй давуу тал бол цустай холбоотой өвчин, ясны эмгэг, сэтгэцийн өвчин гэх мэт олон ноцтой өвчнийг эдгээхэд туслах тусгай энергитэй юм.Улаан шүр нь ясны бат бөх байдлыг хангадаг. Энэ чулууг бусад чулуутай нэгтгэж, хавдар, хөхний хавдар, тархины хавдар гэх мэт ноцтой өвчнийг эмчлэхэд тусалдаг байна.

 

Улаан шүр нь Ангараг гаригийн эрдэнийн чулуу юм. Иймээс зурхайгаар бол хоорондоо тохирохгүй хосууд энэ чулууг заавал зүүж эсвэл биедээ байлгаж хэрэглэх хэрэгтэй тэгсэнээр гэрлэсэн хосуудын зам дахь саадыг арилгах болно.
Улаан шүрийг хүн өөрийн зурхайд зурсан зурганд тохирох газруудад байлгах эсвэл хэрэглэх юм уу зүйх юм бол уг хүндээ эд баялагыг маш хурдан авчирдаг байна.

Улаан шүр нь эд баялаг, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгож, нэр төр, алдар нэр, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Хэрэв та санхүүгийн хямралаас болж зовж байгаа бол та зурхайчтай зөвлөлдсөний дараа энэ улаан шүрийг хэргэлэх юм бол санхүүгийн бэрхшээлээс хурдан ангижруулна.

Улаан шүр нь ангарагын чулуу учир хүний бие махбодийн хүч чадал, аз жаргал, урам зориг, эрүүл мэнд, итгэл үнэмшил, сэтгэцийн эрүүл мэндийг авчирдаг. Улаан шүрийг байнга хэргэлсэнээр эрүүл мэндийн ноцтой өвчнөөс сэргийлж чаддаг байна.

Португаличууд толгойны өвчинг намдаахын тулд шүрэн зүүлт зүүдэг бол Англичууд шүрээр хоолойны өвчин эмчилэхэд, Мексикууд халуун буулгахад хэрэглэдэг гэнэ. Улаан шүр нь Ази, Өмнөд Европ, Алс болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүдэд илүү зохидог гэж үздэг. Дэлхийн нэрд гарсан олон загвар зохион бүтээгчид алтан ээмэг бөгж, бугуйн тансаг цаг, бусад гоёл чимэглэлийн зүйл хийхдээ шүр хэмээх энэхүү хосгүй эрдэнийг өргөнөөр хэрэглэдэг.

 

Бурхны шашны цамын бүжгийн нэгэн зонхилох баг нь Жамсран догшин улаан сахиусын шүрэн баг билээ. Сүсэгтэн олон тус багийг гадна дотно ертөнцийг ариусган бадраах, оюун санааны уй гуниг, сэтгэл санааны шаналалаас ангижруулах, өвчин зовлонг зайлуулах, гай гамшиг саад тотгорыг арилгах, ач буяныг дэлгэрүүлэх, дайснаа дарах, урт удаан наслах увидастай хэмээн үзэж шүтэн биширч ирсэн.

Эмч домч, мэргэч төлөгчид шүрийг өргөнөөр хэрэглэдэг. Шүр эрдэнэ нь хар цагаан хэл ам, буг чөтгөр, уур хилэн, золгүй явдал, хүчирхийллэл, хор ууж хордохоос, хулгай болон үргүйдэлтээс хамгаалж, ухаан самуурал, айдас түгшүүрд автан, санаа сэтгэлээр унах, амиа егүүтгэхийг санаархах, айж цочрох ба хар дарахаас сэргийлж, харин оюун ухаан, эр зоригийг бадраах чадвартай гэдэг.

Дэлхийн олон орны хүмүүс үр хүүхдээ муу муухай явдлаас хамгаалах зорилгоор олон мянган жилийн турш шүр хэрэглүүлсээр ирсэн. Ингэхийн тулд тэд хүүхэддээ хүзүү болон энгэрийн зүүлт зүлгэхээс гадна хүүхдийн өрөөнд шүр хадгалдаг байжээ.

Шүрийг аз хийморио сэргээх зорилгоор ашиглах нь олонтаа. Ингэхийн тулд та шүрээр гэрийн хаалга, цонхондоо цагны зүүний дагуу зурах мэт хүрсний дараа мөнөөх шүрээ гүнгэрваа буюу гэрийнхээ хойморьт залж хадгалахад л хангалттай. Аз хийморь ч сэргэж, айл гэр ч хамгаалагдана.

Эртний далайн аялагчид ойр холын аялалд гарахдаа шүр авч явж, сүйрэл гамшигаас өөрийгээ хамгаалдаг байжээ. Харин бүсгүй Та Монгол гэргийн үс болон толгой тэргүүтний хосгүй сайхан чимэглэлд шүрийг хамгийн өргөн хэрэглэдэг байсныг, Эртний Ромын эмэгтэйчүүд эрчүүдийг татахын тулд шүрэн ээмэг зүүдэг байсныг, олон орны ард түмэн шүрийг хайрын сахиус хэмээн шүтэж ирснийг санаж явахад илүүдэхгүй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ховор Хөөрөг ба Үнэт эдлэл

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!