Home » Б.Эрдэнэтуяа: Өөрийгөө болон орчлонг сонсох цаг ирлээ. Хүмүүн та 11 сарын 8 хүртэл хий бие, махан биеэ ариусгах иог, бясалгал, детокс цэвэрлэгээ хийж, дуу бүжиг болон дуртай зүйлээ хийж, өөрийгөө баясгаж, өөрийн эрчим хүчээ сэлгэж авахад зориорой!

Б.Эрдэнэтуяа: Өөрийгөө болон орчлонг сонсох цаг ирлээ. Хүмүүн та 11 сарын 8 хүртэл хий бие, махан биеэ ариусгах иог, бясалгал, детокс цэвэрлэгээ хийж, дуу бүжиг болон дуртай зүйлээ хийж, өөрийгөө баясгаж, өөрийн эрчим хүчээ сэлгэж авахад зориорой!

by Aurora

Энэ 14 хоногт болох үйл явдал, таны хандлага, сэдэл зорилго, нүгэл буян амьдралын тань дараагийн 18 жилийн турш нөлөөлнө.
10 сарын 25 нд нарны хагас хиртэлт болжээ. Харин сарны бүтэн хиртэлт 11 сарын 8 нд болох бөгөөд нар сар хиртэлтийн хоорондох үеийг хиртэлтийн_хонгил гэж хэлдэг ажээ.

Энэ үеийг хүн ЗӨВ ашиглаж чадвал амьдралдаа хүсэн хүлээж байсан маш том өөрчлөлтүүдийг авчирч болох аж. Хэрэв таны амьдрал зогсонги байдалд орсон мэт санагдаж байвал нар хиртэлт танд олон БОЛОМЖИЙГ нээн өгч, өөртөө ИТГЭЛТЭЙ хүмүүс орчлон ертөнцөөс мянга мянган боломжийг хүлээн авч, мөрөөдлийнхөө төлөө хурдан урагшилж, бүх хүслээ биелүүлэх БҮТЭЭЛЧ эхлэлийн үе юм.

Харин замынхаа зөв эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс чухал ДОХИО тэмдгийг хүлээн авах болно. Ээдрээтэй асуудлуудыг шийдэж, өнгөрсөн амьдралын хаалгыг ХААХ цаг болжээ. Хэрэв таныг урагшлахад саад болж, саатуулж буй зүйл байвал сар хиртэлт нь асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Буруу дадал зуршлаасаа болж юу ч шийдэж чадахгүй байгаа хүнд энэ үе илүү их ШАХАЛТ мэдрүүлэх аж.
Хиртэлтийн хонгил үеийг ӨӨРТЭЙГӨӨ байх үе болгоорой. Өөрийнхөө дотоод мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүлж амьдралаас юу хүсч байгаагаа бодох нь чухал.

 

Хэрэв та эрч хүчээ зөв ашиглаж, сөрөг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхээ больж, дотоод дуу хоолойгоо сонсож эхэлбэл таны асуултын бүх ХАРИУЛТ аяндаа танд ирэх болно. Мөн энэ хугацаанд сөрөг муу зүйлс дэгдэх магадлалтай тул хүнд хоолноос зайлсхийж, архи дарснаас хол байж, алив муу үйл, хэрүүл тэмцлийг тэвчиж, эв эеийг хичээж, энэ биеэ ихэд энхрийлэн тойлохыг хичээгээрэй!

Хий бие, махан биеэ ариусгах иог, бясалгал, детокс цэвэрлэгээ хийж, дуу бүжиг болон дуртай зүйлээ хийж, өөрийгөө баясгаж, өөрийн эрчим хүчээ сэлгэж авахад зориорой! Сар нь зөн совин талдаа үйлчилдэг бол нарны хиртэлт нь илүү физикл түвшинд явагддаг.

Хүмүүсийн дотор нуугдаж байсан гомдол харуусал, уур бухимдал физик түвшинд ил гарах магадлалтай тул олны хөлнөөс аль болох холхон байж өөрлүүгээ төвлөрөн гэртэй байхыг бодоорой! Нөгөө талаар ямар нэгэн хувь тавилангийн өөрчлөлтүүд бидний амьдралд хүссэн хүсээгүй болж эхлэх ба болох ёстой зүйл болдгоороо болж, болохгүй болсон асуудлууд хиртэлтээр биднээс холдон одох нь байна!

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!