Эрүүл байхад олон л юм чухал байх. Гэхдээ бидний ихэнх нь хэвшүүлээгүй, хэвшүүлэхэд ч боломжгүй мэт санагддаг нэг зүйл бол өглөөний цай ууж сурах явдал.
Уг нь их энгийн мөртлөө ашигтай тал ихтэй. Өглөө 5-7 цагт ходоод гэдэс маань идэвхждэг. Энэ нь энэ үедээ хүлээж авсан хоол хүнс нь хамгийн сайн шингэж чадна гэсэн үг. Тэр өдрийн эрч хүчтэй, үр дүнтэй ажиллаж амьдрах цэнэгээ авна. Энэ нь мөн сэтгэл санаанд эерэг нөлөөтэй нь ойлгомжтой.
Өглөөдөө цэнэг авч чаддаг хүн оройдоо нэг их идээд байх хүсэл багатай болдог байна. Учир нь өдөржингөө өлөн хоосон, унатлаа цэнэгээ хоослоогүй болохоор тэр. Бас идсэн хоол өдөртөө задарч шингээд, шатаад дуусах учир оройтож идсэн хүнс шиг таргалалтын шалтгаан болдоггүй.
Орой бага, хөнгөн хооллосон хүн 22 цаг гэхэд хэвтээд гүн амарч чаддаг байна. Тэгээд л 5-6 цагийн үед босоход ямар ч тээртэх, нойрмоглох асуудал гардаггүй. Учир нь ходоод гэдэс маань шөнөжин ажиллаж, нойр хулжих эсвэл хар дарах асуудал байхгүй гэсэн үг.
Бас нэг зүйл бол өдөртөө 30 минутаас 1 цаг орчим тогтмол унтаад хэвшвэл бүтэн өдрийн турш ажлын эрч хүчээ алддаггүй. Өөрөөр хэлбэл үдээс өмнө болон хойно өөрийн ачаалал даах чадвар дандаа max дээрээ бна гэсэн үг. Товчдоо энэ унтах босох цаг нь бидний биологийн цагтай яг сайхан тохирч байгаа нь эрүүл байх бас нэг чухал нөхцөл болж байна…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах