Home » Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ хайж байгаа бол үүнийг хэрэглэхэд хурдан үр дүнгээ өгнө.

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ хайж байгаа бол үүнийг хэрэглэхэд хурдан үр дүнгээ өгнө.

by Aurora

Яс ургалтыг зогсоох, шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий. Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг.

 

Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг. Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг.

Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Ялангуяа төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон байна. Мөн ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясанд шунасныг анзааралгүй архагшуулах тохиолдол их байна.

Үүнээс шалтгаалж ясны өвчлөл үүсч байгаа. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг. Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий. Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ.

 

Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх, мөн Мана 4 танг эдгээр шимтэй ястай буцалгаж хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!