Home » Хүүхдүүдээ 21:00-22:00 цагийн хооронд заавал унтуулсан байх ёстой. Хүүхэд нойргүйдсэнээр ямар хор уршигтай вэ?

Хүүхдүүдээ 21:00-22:00 цагийн хооронд заавал унтуулсан байх ёстой. Хүүхэд нойргүйдсэнээр ямар хор уршигтай вэ?

by Aurora

Хий бол бүх хүний биед байж байдаг учраас хийн бэлгэ чанараа хямруулах шалтгаан нөхцлийг бүрдүүлээд байна.

Хүүхдүүд компьютер тоглоом тоглох, шөнийн цагаар телевиз үзэх зэргээр хийн бэлгэ чанараа хямруулсанаар нойргүйддэг.

 

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ 21:00-22:00 цагийн хооронд заавал унтуулсан байх ёстой. Энэ цагт унтуулж дадуулах нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болно. Үүнийг нийтээрээ мэдэх хэрэгтэй. Бид буруу бодол, хэвшлийн улмаас хүчээр нар, сартайгаа тэрсэлдээд байвал бие махбодын биохэмнэл нь буруудаад хямраад байна шүү дээ. Бид хоолоор тэжээл авдагтай адил нойроор эрч хүчээ сэлбэж байдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэг

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!