Home » Хувийн энергиэ цэвэр байлгах аргууд: . Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд өртөмхий энергийн суваг явдаг.

Хувийн энергиэ цэвэр байлгах аргууд: . Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд өртөмхий энергийн суваг явдаг.

by Aurora

Хувь хүн өөрийн энерги, орон зайгаа цэвэр байлгах аргуудыг хүргэж байна.
1. Тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг, сонирхолгүй санагддаг хүмүүстэй аль болох бүү харьц. Тэдний анхаарлыг өөртөө бүү тат, бүү марга, тэдний төлөө ямар нэг юм бүү хий.

 

2. Олон хүн бөөгнөрсөн газар байхдаа ар нуруундаа 10 – 15 см илүү гадны хүн ойртуулахгүйг хичээ. Хүний нуруугаар нарийн эрчим хүчний нөлөөнд өртөмхий энергийн суваг явдаг. Өөрийгөө хамгаалахын тулд цэвэр эфирийн тос түрхэж бай. Үнэр нь таны хамгаалалт болно.

3. Хичнээн өлсөж байсан ч өвчтэй, ядарсан, уцаартай, таньд дургүй хүний хийсэн хоолыг бүү ид. 4. Орон гэртээ зөвхөн өөрөө л байдаг тохиолог хувийн орон зайтай бол. Тийшээ таны зөвшөөрөлгүй хэн ч нэвтэрдэггүй байх ёстой. 5. Олсон эд зүйлстэй маш болгоомжтой харьц. Ялангуяа эртний эдлэл, чимэг зүүлт, сахиус, хувийн эд зүйлстэй. Тухайн эдийн эзэн хэн байсан, түүнтэй юу тохиолдсон тодорхойгүй.

Бас тухайн эдлэл сөрөг мэдээлэл агуулж байж мэднэ. 6. Бусдын өгч байгаа бэлгэнд болгоомжтой ханд. Зарим бэлэг таны хүчийг сулруулж бүр хүндээр өвчлүүлдэг. Үнэхээр сэтгэлд нийцсэн бэлгийг л хүлээж авч бай. 7. Дасгал хөдөлгөөн байнга хий: гүйлт, фитнесс, идэвхт бясалгал, йог, усан сэлэлт, дугуй унах гэх мэт.

 

Эрүүл мэндээ байнга анхаар. Өвчтэй хүн бусдын зүгээс ирэх эрчим хүчний нөлөөг эсэргүүцэж чаддаггүй. Түүгээр ч үл барам хэсэг хугацааны дараа тэр бусдын энергийг сорогч болж хувирдаг. 8. Бусдын эд зүйлс болон хувцас хунарыг бүү өмс, нэг удаа ч гэсэн бүү өмсөж үз.

Өвчтэй, нас барсан хүний хувийн эд зүйлсийг бүү хэрэглэ. Өөрийн хувийн эд зүйлсээ ч гэсэн түр зур бусдад бүү зээлдүүл. 9. Амьдарч, ажиллаж байгаа орчноо цэвэрхэн тохитой байлга. Өдөр бүр усанд ор, хувцасаа байнга соль. Ор хөнжлийн даавуу, гар нүүрийн алчуураа байнга угааж хэвш.

10. Санаа сайтай яв. Бусадтай эвтэй, уян хатан байж сур. Аливаа зөрчлөөс зайлсхийх гэж оролд, болохгүй бол бүү хурцатга. 11. Уучилж сур. Мууг муугаар бүү хариул. Уурлах, муу юм бодох бүрт эрчим хүч алдагддаг. 12. Байнга инээмсэглэж яв. Амьдралын сайхныг анзаар, эргэн тойрны сайхныг олж хар. Өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрла.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: АНИРГҮЙ ТӨВ бясалгалын сургууль

 

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!