Home » Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй.

by Aurora

Дармапада бол Бурхан багшийн айлдсан сургаал үгсийн цоморлиг. Дарма нь ном сургаалаас гадна үнэмлэхүй үнэн, зүй тогтол гэсэн утга илэрхийлдэг.Пада нь зам мөр, бадаг шүлэг гэсэн утгатай. Монгол хэлний “бадаг”, англи хэлний “path” зэрэг үг энэ үгээс гаралтай. Тэгэхлээр Дармапада нь энгийн утгаараа “Номын бадаг”, гүн утгаараа “Гэгээрлийн зам” юм.

 

Сэхээлэг байх нь үхэлгүй мөнхийн зам. Сэхээгүй байх нь үхэл мөхлийн зам. Сэхээлэг байхад үхэл хаанаас байх вэ. Сэхээгүй бол хэдийнэ үхсэнтэй адил. Хүслийн эрхэнд үл мунхрах, хорслын эрхэнд үл хямрах, зөв буруу (буян, нүгэл) хоёроос хэтийдсэн, зүүд нойрноос сэрсэн хүнд айдас түгшүүр үгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй. Чин ариун сэтгэл өөртөө ивээл болдог. Аав, ээж, амраг садан ч түүн шиг тусалж чадахгүй. Агар зандан, арц хүжсийн үнэр ариун буяны анхилгыг үл гүйцнэ. Тэнгэр бурхадын оронд ч тэр анхилга түгэх бөлгөө.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх мэт мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг. Нойргүйдсэн хүнд шөнө урт. Алжаасан хүнд газар хол. Хутагтын үнэнийг таниагүй хүнд орчлон урт.

 

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй. Мунхаг хүмүүс “Миний үр сад”, “Миний эд хөрөнгө” гэхчлэн санааширдаг. Өөрөө өөрийнхөө ч эзэн биш байж өрөөл бусдыг яахин эзэгнэх?

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал (Дармапада судраас)

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!