Home » Жинхэнэ ядуу хүн гэдэг бол оюун санаа буюу сэтгэлээрээ ядуу хүнийг л хэлнэ.

Жинхэнэ ядуу хүн гэдэг бол оюун санаа буюу сэтгэлээрээ ядуу хүнийг л хэлнэ.

by Aurora

Нэгэн ядуу хүн Буддагаас ийнхүү асуув. Би яагаад ийм ядуу юм бэ?

Будда хэлэв: Та өгөхийг сураагүй байна. Ядуу хүн асуув: Надад юу ч байхгүй бол яах вэ? Будда: Таньд хэд хэдэн зүйлүүд байгаа.

 

Тухайлбал таньд нүүр байна. Нүүрээрээ инээмсэглэлийг өгч болно. Таньд ам байна. Амаар бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр магтаалийг хэлж болно. Таньд сэтгэл байна: Бусдад та сэтгэл зүрхээрээ өглөг өгч болно. Таньд нүд байна:

Нүдээрээ бусдыг сайхан харж болно. Таньд бие байна: Биеээрээ бусдад туслах хэрэгтэй. Тиймээс бид бүгд үнэндээ ядуу биш юм. Жинхэнэ ядуу хүн гэдэг бол оюун санаа буюу сэтгэлээрээ ядуу хүнийг л хэлнэ.

Эх сурвалж: buddhism.mn

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!