Хүн төрөлхтний түүхэнд маш том энергийн шилжилт явагдаж буйг том багагүй мэддэг болжээ. Өвгөдийнхөөр бол “Тэнгэрийн гэрэл” дахь сануулга нь энэ ажээ. Хуучнаараа амьдрахын аргагүй маш том ухамсрын шилжилт явагдаж буйг тэд: Тэнгэрийн гэрэл ирчихээд Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад … … Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдана.
Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөхийг сануулсан байдаг. Дэлхийн давтамж өсч буй нь ухамсрын шилжилттэй холбоотой ажээ. Тиймээс хар муутайгаа зууралдаж байгаа хүн бүхнийг:
- Тэнгэрийн гэрэлд Худал бүү ярь
- Тэнгэрийн гэрэлд Хулгай бүү хий
- Тэнгэрийн гэрэлд Хайрыг мэдэрч
- Тэнгэрийн гэрэлд Орчлонг хайрлацгаа гэжээ.
Хүн бол бие, оюун санаа, сүнсний нэгдэл учраас сүнс угаасаа л 5 хэмжээстэд шууд шилжих оролдлого хийвч харин бидний оюун санаа л 3 хэмжээстэд гацсан байгаа нь тоогүй ажээ. Хамгийн гайхмаар нь дэлхийд болон аливаа бүх биетэд ялгаруулах давтамж, энерги байдаг гэнэ.
1995 онд 7,8 Hz (герц) байсан давтамж өссөөр – 2020 онд 27,4 герц болж, хүнийх доогуур хэвээр байснаар энергийн зөрчилдөөн гарч байна гэж сансар судлаачид, квант физикчид үзэж давтамжаа өсгөхийг л сануулсаар байна. Давтамж бууруулдаг хүчин зүйлс нь стресс, ядаргаа, өвчин, сөрөг бодол, муу муухай үгс, заналхийлэл, эгдүүцэл, бухимдал, уур хилэн аж. ФБ-р нэг харааж хашхичигсад бодмоор л юм.
Өөрийн давтамжаа өсгөж чадаагүй хүмүүс ямар нэгэн байдлаар тун удахгүй эх дэлхийгээс… Илүү олон хүн харвалт, шигдээсээр нас барна гэж үзжээ. Тиймд амьд үлдэх боломж бол Хайр! гэнэ шүү. Олон улс орны хүн амын өсөлт цаашдаа их багасах болно гэж НҮБ-ын судалгаанд дүгнэжээ.
Дэлхий гэгээрлийн сүүлийн шатандаа орж буй ч хүн төрөлхтөн хар хороосоо салаагүй болохоор цэвэрлэгээ хийгдсээр байх нь ээ. Энэ нь хэдэн арван жил үргэлжлэх юм байна. Хамгийн чухал нь хайрла. Өөрийн эерэг давтамжийг ихэсгэх тусам амьд явах боломж нэмэгдэх нь ээ.Үүнийг манай өвгөд ааль 10 жилийн өмнө сэрэмжлүүлжээ.
Буруу бүхэнг хийсний чинь төлөө Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө Буруу бүхэнг дагасны чинь төлөө Бултаар нь бут ниргэхээр Тэнгэрийн гэрэл буулаа гэдэг нь юуг хэлээд байж вэ, сайн ухаж бодоорой.
“Толгойтой бүхэн бодоцгоо. Том жижиг чинь хамаагүй. Тэнгэрийн дор мөнхөд орших гэвэл Тэнгэрийн гэрлийг ойлгоцгоо!” гэх энэ айлтгал 10 жилийн өмнө гарсан байдаг. Квант физикчид 2014 оноос сэрэмжлүүлгээ гаргаж нийтэд түгээж эхэлжээ. Угтаж мэдээд тэсэж үлддэг өвгөдийн үр сад бид одоо хэрхэхээ шийдэх л болж дээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар