Home » Эмэгтэйчүүд үргэлж гоо үзэсгэлэнтэй, дур булаам байх ёстой. Учир нь…

Эмэгтэйчүүд үргэлж гоо үзэсгэлэнтэй, дур булаам байх ёстой. Учир нь…

by Aurora

Хайр гоо сайхны гариг сугарын тухай. Сугар нь хайр ба гоо сайхны бэлэгдэл гариг. Гоо сайхан яагаад чухал юм бэ? Яагаад гэвэл гоо сайхан оюун ухааны нарийн биеийг тэжээж байдаг. Хүмүүн гоо сайхангүйгээр байж чаддаггүй бол энэ нь тэрээр хэдийнээ дээд түвшний гаригуудын нэр дэвшигч гэсэн үг. Деватууд буюу тэнгэрийн орны суугчид гоо үзэсгэлэнгүйгээр өөрсдийгөө төсөөлж ч чаддаггүй.

 

Хэрэв хүн “Надад гоо сайхан хэрэггүй. Надад практик амьдрал л хэрэгтэй” гэж байх аваас энэ нь Санчир юм. .Эмэгтэйчүүд эрчүүдийн сэтгэл зүйг гоо сайхнаараа дамжуулан тэжээж байдаг. Эрчүүд гоо үзэсгэлэнтэй эмэгтэйг харах аваас түүнээс Сугарын сэтгэл зүйн хүчийг авдаг.

Түүний дараа Сугар нь түүнд бүтээх эрчмийг өгдөг. Хүн төрөлхтний түүхэнд, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд эрчүүдийг агуу үйл хэрэгт урамшуулан түлхэж байсан түүхүүд маш олон бий. Эмэгтэйчүүд нь Сугараар дамжуулан эрчүүдийг захирч чаддаг.

Харин эрчүүд Ангарагаар дамжуулан захирдаг. Ийм учраас хэрэв та өөрийн гэр бүлээ удирдаж захирахыг хүсч буй бол үүнийг Сугараар дамжуулан хийх хэрэгтэй. Эрчүүд таны төлөө бүх зүйлийг өөрөө хийх болно. Сугарын “өвчний” ямар шинж тэмдгүүд байдаг вэ?.. Нэгдүгээрт, тийм эмэгтэй ийн ярина: “Надад гоёл чимэглэл хэрэггүй”.

 

Хоёрдугаарт, тэрээр гоо сайхны бүтээгдэхүүн үл хэрэглэнэ. Гуравдугаарт тэрээр, спа салон руу хэзээ ч очдоггүй. Өөрөөр хэлбэл тийм эмэгтэй хүнийг түүний биеийн байдал онцгой санааг нь зовоодоггүй. Гадаад байдалдаа тэрээр тэгтлээ санаа тавиад байдаггүй. Энэ нь тэгэхээр түүнд Сугарын асуудал үүссээн гэдгийг илтгэдэг.

Эрчүүдэд нас ахихын хирээр Сугарын гажиг илүүтэй олон дахин ажиглагдаж эхлэдэг. Үүнийг ажигласан уу? Яагаад 40 гараад ирэхээрээ тэд зүүн тийшээгээ …. зүтгээд байдаг вэ? Яагаад гэвэл тэнд Сугар оршиж буйгаас тэр.
Энэ тухай бүхэл бүтэн шинжлэх ухаан бий.

Эмэгтэйчүүд үргэлж гоо үзэсгэлэнтэй, дур булаам байх ёстой. Эмэгтэйчүүд орон гэрээ гоёж чимэж чаддаг байх ёстой. Гэр орныг хэрхэн чимэглэх, биеэ хэрхэн чимэх, гар болон хөл дээрээ хэрхэн зурах тухай бүхэл бүтэн шинжлэх ухаан бий.

 

Өнөө цагт үүнийг дээрээ зурагтай трико буюу бариу өмд орлох болсон. Урьд өмнө нь бол үүнийг гараараа хийдэг байсан. Энэтхэгт өнөөдөр ч энэ заншил хэвээрээ. Гоо сайхны хэрэгсэл, гоо сайхны салон гэх мэт нь бүгд амьдралыг дотроос нь баяжуулж байдаг. Таны хувийн амьдралыг илүү гоё сайхан болгодог.

Сугар нь залуу нас юм. Энэ нь та Дункан Маклауд шиг мөнхийн залуу байна гэсэн үг биш л дээ. Энэ нь таны сэтгэл зүй залуу байхыг хэлнэ. Гэхдээ энэ нь мөн гадаад бие махбодид ч хүчтэй нөлөөлөх нь үнэн. Тийм болохоор та өөрийн насандаа илүү залуу харагдах болон таны бүх зүйл сайн сайхан байх болно.

Сугарыг тэгвэл хэрхэн “эмчлэх” вэ? Жишээ нь хэрэв хэн нэг эмэгтэй хүн гоё сайхан, дур булаам байхаа больж, эр нөхөр нь түүн рүү харахаа больсон бол юу хийх хэрэгтэй вэ?  Харин өөрөө өөрийгөө арчлахаас эхлэ. Шөнө сало(өөх буюу өөхтэй мах) идэх, телевизор хэт үзэхээ боль. Хэрэв та зүгээр л мухлагт суугаад, самар зажлаад суухыг хүсэхгүй л байгаа бол бүү март.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!