Өнөө цагт олон хүмүүс илүүдэл жингээсээ ангижрах гэж хичээдэг болж. Зарим нь тэр ч бүү хэл мэс засал хийлгэх, хатуу хоолны дэглэм гэх мэтийг сахихад бэлэн байдаг. Гэвч ингэх нь ихэнхидээ эрүүл мэндэд хор хөнөөлийг учруулдаг. Хүн бүгд өөр өөрийн биеийн төлөв, физик мөн чанартай гэдгийг ойлгох нь чухал. Энэ амьдралдаа энэхүү мөн чанарыг өөрчлөнө гэдэг бараг боломжгүй (тэр ч байтугай тэгэх хэрэггүй).
Гэхдээ бүсэлхий орчим болон гэдэс орчимд илүүдэл өөх бий болохыг тэвчээд өнгөрнө гэдэг хүсэх зүйл биш. Эл хэсэгт өөх тосны хуримтлал бий болох нь организмд нэн хортой. Ялангуяа зүрхэнд. Гоо сайхны үүднээс аваад үзвэл энэ хэсэг нь биеийн үзэмжийг гутаадаг мөн хүнийг өтөл болгодог гол хүчин зүйлсийн нэг нь юм.
Аюурведийн (эртний энэтхэгийн анагаах ухаан) зүгээс авч үзвэл эрүүл, дур булаам эмэгтэй гэдэг нь гадаад байдал нь мариалаг боловч нарийхан бэлхүүстэй эмэгтэйг хэлдэг байжээ. Харин эрчүүдийн тухайд гэвэл нарийхан бэлхүүс нь эрүүл чийрэг байдлын нэг үзүүлэлт байдаг.
Доорхи дүрмүүдийг дагаж мөрдсөнөөр та өөрийн хэрэгцээгүй жингээс хялбархнаар салан ангижирч чадна.
1.Оройд идэхээ боль. Хэрэв та хоолны дуршил ихтэй бол оройдоо ууранд чанасан ногоо эсвэл самар идэж болно. 18:00 цагаас хойш хоол боловсруулах систем бараг ажиллахаа больдог.
Тиймээс энэ үед идсэн хоолны ихэнхи хэсэг нь өөх тос эсвэл хорт бодис шлак болон хувирдаг. Шөнө оройгоор байнга, их иддэг хүмүүсийг анзаарч хараарай. Тэд бараг бүгд илүүдэл жинтэй байдаг. Ялангуяа гэдэс орчмоороо.
Түүнчлэн оройд жимс идэхийг сайшаадаггүй.
Жимс нь энэ цагт организмд хорт чанартай болох бөгөөд хий үүсэх, исэлдэх процессыг дэмждэг. Тиймээс жимсийг өглөөд буюу өдрийн эхний хагаст идэх нь зохимжтой. Өдрийн хамгийн гол хооллолт 11:00-13:00 цагийн хооронд байх ёстой. Энэ үед буюу нар чанх дээр байх цагт хоол боловсруулах систем онцгой идэвхитэй байдаг.
2.Өтгөн хаталтаас ангижрах хэрэгтэй. Мөн өтгөн хаталтад хүргэдэг зуршлуудаа өөрчлөх хэрэгтэй. 3. Дээд сортын гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүнүүдийг идэхийгээ зогсоох нь чухал. Ялангуяа цагаан элсэн чихэртэй, махтай хослосон бүтээгдэхүүнүүдээс.
Нэг удаа хооллохдоо хэт олон янзын хоол хүнс идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэх нь хоол боловсруулалтыг удаашруулдаг. Энэ нь цаашлаад хорт бодис, шлак хуримтлагдах, гэдсээрээ таргалах, хий үүсэх үндэс болдог. Танд эрүүл энхийг хүсье.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс