Манайхаан аав нар минь эрчүүд минь хань даа л нэр нүүртэй, хүндлэлтэй, үнэнч бай. Сайн муу бүхний чинь хажууд хань чинь байна. Бусад нь бол өнгөтэй өөдтэй байхад чинь их болж царай муут болох үеэр чинь алга л болдог хорвоо. Чи хэн ч бай өөрийгөө битгий дутуу үнэл. Чиний харагдах байдал энгийн мэт харагдаж болно.
Чиний дотор ямар хүчирхэг гайхамшиг оршиж буй гэж бодно. Төсөөлөөд мэдрэх гээд үз. Болж өгвөл дотор хүнээ ил гарга. Энэ хорвоод чамаас өөр чамаас илүү хэн нэгэн байх ёсгүй. Хамгийн сайхан бүхэн нь чи өөрөө. Хүн хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ алхам тутам даа хариуцлага хүлээж байх хэрэгтэй.
Мөнгөөр худалдан авах боломжгүй зүйлс: Авир төрх, Ёс суртахуун, Хүндлэл, Зан байдал, Эрүүл ухаан, Итгэл, Тэвчээр, Зэрэг зиндаа, Шударга байдал, Хайр, сэтгэл. Зүгээр л өөрөөрөө бай. Бодитой, төгс бус, дутагдалтай, хачирхалтай, сонин, гоё, ид шидийн гээд Та ямар хүн бэ гэдгээ бусдад харахыг зөвшөөр.
Өөрөө өөрийнхөө сайн найз нь бай. Өөрийгөө хайрла, урамшуул, шагна. Өөрийгөө эрүүл байлга, өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө хүндэл, үнэл, хайрла. Тэгэж байж л бусдаас хүндлэл, үнэлгээ, хайр хүлээж авна.Чиний өөртөө хандах хандлагаас хамаарч бусад яг л тэгэж өөрт тань хандана.
Хувь хүний хүч гэдэг нь өөрийн санаагаа бодит болгох үйлдэл хийх, түүнийгээ дагах, шаардлагатай алхамуудыг хийх чадварт байдаг. Сайн хүүд эд бүү хураа, өөрөө олно. Муу хүүд эд бүү хураа, аминд нь хүрнэ. Хун шиг цагаан битгий яв. Аминд чинь аюултай. Хэрээ шиг хар битгий яв. Үрд чинь аюултай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj