Жаргалыг барьж тогтоох ухаантай бай. Зовлонг давж гарах тэнхээтэй бай. Үгээ олж хэлэх мэдрэмжтэй бай.
Үйлдлээ хянаж чадах бодолтой бай. Мөнгөжих тусам хувцаслалт даруусна. Мэдлэгжих тусам хэрэглээ даруусна.
Ухаажих тусам зан даруусна. Энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш.
Хэн байсныг чинь дурсана. Хүмүүжил бол чамд буй бүх юм чинь. Түүгээрээ хүнд хайрлагдаж эсвэл гологддог юм шүү. Эр хүн тэнэж дуусаад гэртээ ирдэг. Эмэгтэй хүн бодож дуусаад бүр явдаг. Зөөлөн байдаг нь хүндлэл + ухаан + тэвчээр = 3ын нийлбэр юм шүү, Сул доройтой андуурах хэрэггүй.
Тансаг амьдрал биш тайван амьдрал л хүнийг жаргалтай болгодог. Буцааж төлж чаддаггүй ганц өр бол хүнээс авч буй их сэтгэл. Бүсгүй хүн эр хүнтэй сайхан амьдрах ёстой, муу амьдрахыг тэд ганцаараа ч чадна. Ямар зам байх нь хамаагүй ээ.
Түүнийг хэнтэй хамт туулах нь чухал. Эр хүн эхнэрээ хоолоор тэжээдэггүй, хайраар тэжээдэг. Үзэсгэлэнтэй царай хөгширнө, төгс бие өөрчлөгдөнө, Гэхдээ сайхан сэтгэл үргэлж сайхнаараа байна. Ээж аавтайгаа муудалцаад таархаа болиод эхэлвэл буруу зам руу орох гэж байна аа гээд л бодчих хэрэгтэй. Муу санаатай хүн бусдыг ч муу санаатай л гэж хардаг. Сайхан сэтгэлтэй хүн бусдыг ч сэтгэл сайтай л гэж хардаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj