Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож, үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн 3, 15ны сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна. Шинийн 9-нд сар таллаж гардгийн учрыг ч тэд олдог.
Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ. Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв. Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй биз ээ. Энд монголчуудын 9ийн тооны билэгдлийн нэг хэлбэр гардаг байна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj