Чакра нь сэтгэл зүй-энерги эрчмийн төв юм. Чакра нь “блоклогдсон” байж болохгүй. Харин нийцэлтэй бус ажилладаг байж болно. Эцэг, эхчүүд жишээ нь хүүхэд төрүүлэх үү яахав, хүүхэдтэй болох уу, болохгүй юу гэж шийдэж ядан эргэцүүлж байхад эсвэл эцэг нь “алга болж одоход” энэхүү нөхцөл байдал нь чакраны “программыг” хаадаг.
Ингээд хүүхэд төрлөө гэхэд тэрээр аль хэдийнээ Муладхара чакра нь гэмтэлтэй төрсөн байдаг. Муладхара чакра бол үндэс, суурь чакра бөгөөд тийн төрсөн хүмүүнд бүр анхнаасаа тэрээр хамгаалагдаагүйн программ буюу айдас суугдсан байдаг.
Айдас нь ерөнхийдөө ямагт Муладхара чакрад оршино. Эрчүүдэд энэ нь шийдвэр гаргах айх айдсаар илэрдэг бол эмэгтэйчүүдэд хүүхэдтэй болохыг үл хүсэхүйгээр илэрдэг. Үүнд мөн эцэг, эхчүүдийн оролцоо бий ба түүнчлэн тухайн хүний урьд амьдралын нөлөө ч байдаг.
Хэн хайрлахаа болино, түүн рүү өтлөлт хөгшрөлт хүрэлцэн ирдэг. Рим хэл дээр болон итали хэл дээр хайр хэмээх үг нь юу гэж дуудагддагийг та мэдэх үү? Амор. А нь үгүй, мор нь үхэл гэсэн утгатай. Үхэл үгүй. Ерөнхийдөө энэ үгийн үндэс нь латин гаралтай. Аморе буюу үхэлгүй мөнх.
Аморе байгаа л бол үхэл үгүй. Хайрлахаас татгалзана гэдэг нь би хөгжихийг хүсэхгүй байна гэсэн утгатай. Хүний сэтгэл зүрх “би цаашдаа хөгжмөөргүй байна” хэмээн мэдэгдмэгц танд энэ бие махбодь тань хэрэгцээгүй болж буй хэрэг бөгөөд тэр үед л өтлөлт хөгшрөлт ирэх болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс