Home » Бусдыг мэдэх нь ухаарсны шинж Өөрийгөө мэдэх нь гэгээрсний шинж

Бусдыг мэдэх нь ухаарсны шинж Өөрийгөө мэдэх нь гэгээрсний шинж

by Aurora

Бусдыг мэдэх нь ухаарсны шинж Өөрийгөө мэдэх нь гэгээрсний шинж Үг болгон амьтай байдаг Үйлдэл болгон нэхэлтэй байдаг. Жаргалыг хүсвэл эрдмийг ухаар. Эрдмийг хүсвэл бардамыг огоор. Үгээгүй ядууд өглөг өгөх нь баялгийн дээд. Үнэхээр санаа амар нь жаргалын дээд.

 

Нэг хоёр жилийн алсыг хардаг улс хоол хүнсээ базаадаг. Хорь гучин жилийн алсыг хардаг улс мод тарьдаг. Зуун жилийн алсыг харсан улс хүнээ хөгжүүлнэ. Үрийн үнэ цэнэ ургацаар Хүний үнэ цэнэ бусдад хүргэсэн ач тусаар. Өгч чаддаг хүн авч бас чаддаг. Үйл ирэхээр ухаан суудаг. Гэм ирэхээр сүсэг төрдөг

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол Ардын Зүйр цэцэн үгсээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!