Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ хийморь сүлд доройтуулах учигтай цээрлэх үйлүүдийг хүргэж байна. Ноёнтон та.

- Айлд ороход гутлаа тайлдаг. Харин тэр айлын гэрийн шаахайг өмсөж болохгүй.
- Найз нөхөд идсэн хамаагүй гээд хүний хооллосон аяга таваг хэрэглэж болохгүй.
- Хол юманд явахдаа алчуураа авч явах нь мэдээж. Харин цэвэрхэн ч гэсэн бусдын алчуураар нүүр гараа арчиж болохгүй нь.
- Цээжээр өмсдөг хувцсаа бүсэлхийнээс дор шүүгээнд хийж болохгүй. Цээртэй ёсон гэнэ дээ эрчүүд ээ.
Хатантан та. Бусaдтай өмд гутлаа сольж өмсөж болохгүй. Орoндоо бусдыг унтуулах бүү хэл хэвтүүлж болохгүй.
Хоолны үлдэгдэл шавхрууг бүү ид, асгаж байгаарай. Ээмэг, бөгжөө бусдад өгөх, бүр зүүлгэж ч болохгүй. Бусдад мах өгөхдөө жаахныг тасалж авч үлдэж бай. Мэдээд авахад илүүдэхгүй байх. Бусаддаа түгээж хүргээрэй. Хүмүүн таны Хийморь сүлд тань үргэлж өөдөө байг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.