Home » Хүн хүрэлцэхүйгээр дутдаг. Хүрэлцэхүйгээр дутсан хүмүүс ааш аяг муутай, үеийнхнээсээ илүү хөгшрөлттэй, гунигтай гутранги байдаг.

Хүн хүрэлцэхүйгээр дутдаг. Хүрэлцэхүйгээр дутсан хүмүүс ааш аяг муутай, үеийнхнээсээ илүү хөгшрөлттэй, гунигтай гутранги байдаг.

by Aurora

Хүрэлцэхүйгээр дутсан хүмүүс ааш аяг муутай, үеийнхнээсээ илүү хөгшрөлттэй, гунигтай гутранги байдаг. Гэр бүлдээ хүрэлцэхүйн дутагдалтай хүн бусад хэн нэгний хүрэлцэх үйлдэлд маш амархан татагдах магадлалтай байдаг.

 

Хүрэлцэхүй гэдэг нь үгэн биш харилцааны нэг хэлбэр, биеийн хэлний нэг төрөл юм. Үнсэх, тэврэх, хөтлөлцөх, өвөр дээрээ суух гээд арьсаар шүргэлцэж буй үйлдлүүдийг хүрэлцэхүйд хамааруулдаг. Тэврэлт: Цээжээрээ зүрх зүрхээ нийлүүлээд бие биенээ чин сэтгэлээсээ тэврээрэй.

Тэврэлт нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг арилгадаг. Ханийнхаа тэврэлтээс хайрыг мэдэрдэг, аюулгүй байдал хамгааллыг мэдэрдэг. Их уурссан хүнийг тэврээд авахад тэр дороо тайвширдаг байна. Үнсэлт: Өглөө ажилдаа гарахдаа ханиа, хүүхдээ заавал үнсэж бай.

Өглөө ханьдаа үнсүүлсэн хүн үнсүүлээгүй хүнээс илүү өөдрөг урам зоригтой байдаг. Өглөө ээж аавдаа үнсүүлээд гарсан хүүхэд цаанаа нэг цовоо цолгин, өөртөө итгэлтэй байдаг ажээ. Гэр бүлийн харилцааг сайжруулах, сайхан харилцааг удаан хадгалах нэг арга зам нь хүрэлцэхүй юм шүү. Эхнэрээ, нөхрөө, хүүхдээ үнсэж, тэвэрч хүрэлцэхүйн сайхнаар биесээ тэжээж эрхэмсэг өөдрөг алхаарай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!