Орчлонг танья гэвэл өөрийгөө тань. Амьдралаа өөрчилье гэвэл сэтгэлээ л өөрчил. Үнэн үгэнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үнэн шүү.
Энэ дэлхийн хамгийн муухай шорон бол амар амгалан үгүй гэр орон. Хэнтэй гэрлэх эсвэл хүнд дурлахдаа болгоомжтой байгаарай.

Дорой буй бол өөрийгөө хичээ. Дэндүү их хишиг өгчихөөд байхад даахгүй дарагдаж байвал хохь чинь булшин даа ор. Эдий баялгийг өргөж дийлэхгүй. Өөрийнхөө арчаагүйд гомдохоос биш. Өдий хишигтэй үлдээсэн өтгөс Монголд бүү гомдолло.
Эм хүн ганц бие байх гурван шалтгаан байна. Үзэшгүй муухай царайтай. Үг сонсохгүй хэрүүлч Үнэн сэтгэлийг хөглөж дийлдэггүйд (ОвА ДээдЭс)… Зовлон жаргал дунд хамтдаа амьдрана гэдэг тийм ч амар биш. Нэг нь л шантарвал бүх зүйл дуусна.
Хайрынхаа төлөө, түүний үнэ цэнийн төлөө, аз жаргалын төлөө, хамтдаа өнгөрөөсөн цаг хугацааныхаа төлөө, өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ төлөө, үргэлж ерөөж байдаг аав ээжийнхээ төлөө, зөв зүйл дээр тэвчиж өөрийгөө хамжаарлаж, үргэлж хөгжиж цэцэглэж нэгнээ дэмжиж халамжилж хайрлаж амьдраарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj