Өөрийн гэрлийг хадгалах арга бол өөрийгөө хайрлах, дотоод ухамсартайгаа гүн холбоотой гэдгээ мэдрэх. Ариун сэтгэлээр үг хэлэх, үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана. Ээж хүн ямагт өөрийн хийж буй үйлдлээрээ хүүхдүүд дээ үлгэрлэж байх ёстой.
Эмэгтэй хүн ээж хэмээх алдрыг хүртсэн л бол хүссэн хүсээгүй сайн хүн байх ёстой. Учир нь бяцхан үрээ мэндлэхийг нь хараад тэнтэр тунтар алхахыг нь харж ээжээ гэж дуудахыг нь сонсох хамгийн сайхан. Бусдыг ойлгож чадна гэдэг бол мөн чанар.
Бусдад тусалж амьдарна гэдэг бол хүн чанар. Өөрийгөө хайрлах нь өрөөлийг хайрлахын үндэс. Өөрийгөө хайрла, хамгаал. Яагаад өөртөө л найд итгэ гэдэг гээч. Чи бүгдийг чадах ухаантай учир л тэр. Өөрийнхөө эд эс бүрийг хайрла. Ээждээ бүү хатуурх. Эргээд олдохгүй. Ач тусыг нь хариулаад ч чи барахгүй. Ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох зам л үлддэг юм шүү. Болгоод буй нь ядрахгүй байна гэсэн үг биш, Чадаад буй нь хялбархан гэсэн үг огт биш шүү.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj