Home » Эмэгтэй хүн эр нөхрөө өөрийн харцаараа эсвэл хэл яриагаараа тайвшруулж байдаг. Хэрвээ тийм биш бол тэвчил хатамжил хийх хэрэгтэй. Үүний тулд баасан гаригт дуугаа хураагаарай. Хэнтэй ч, юу ч битгий ярь.

Эмэгтэй хүн эр нөхрөө өөрийн харцаараа эсвэл хэл яриагаараа тайвшруулж байдаг. Хэрвээ тийм биш бол тэвчил хатамжил хийх хэрэгтэй. Үүний тулд баасан гаригт дуугаа хураагаарай. Хэнтэй ч, юу ч битгий ярь.

by Aurora

Сугарын хүчийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Эмэгтэй хүний хүч бол Сугар гаригийн хүч байдаг. Сугарын хүчийг Афродита охин тэнгэр буюу Сугарын адис ивээлийн тусламжтайгаар олж авах боломжтой. Эмэгтэй хүн түүнээс адил ивээлийг авсан бол тэрээр бусдыг өөрийн харцаараа эсвэл хэл яриагаараа тайвшруулах чадвартай болдог. Тийм эмэгтэйгээс тийм хүч ундран гарч байдаг.

 

Эмэгтэйчүүдийн төөрөг зурлага дээр Сугар хүчтэй байх аваас түүний биеэс сарнайн үнэр эсвэл бадамлянхаун үнэр ялгардаг. Ийм хүчийг санскритаар сиддхи гэж нэрлэнэ. Энэ ид шидийн хүчинд бясалгалын тусламжтайгаар, тодорхой дүрэм журмуудыг даган сахихуйгаар, зан үйлүүдээр болон тэвчил хатамжлалын тусламжтайгаар хүрч болно.

Жишээ нь, хэрэв та, та өөрийн эрэгтэйгээ өөрийнхөө үгэнд ордог болгохыг хүсвэл эсвэл ядаж л таныг сонсдог болгохыг хүсвэл тэвчил хатамжил хийх хэрэгтэй. Ямар гэж үү? Баасан гариг болгонд дуугаа хураа. Хэнтэй ч, юу ч битгий ярь.

Та хэдэн настай вэ? Жишээ нь, та 30 настай бол энэ нь энэ тэвчлийг 30 баасан гаригт хийх хэрэгтэй гэсэн үг.  Эмэгтэй хүн маш сайн дуугүй байж чадах аваас тэрээр өөртөө шакти буюу их хүчийг хуримтлуулдаг.
Сарнай нь Сугар гаригтай холбоотой.

 

Сугар гариг нь сарнайд дуртай харин кактусанд биш. Улаан сарнай нь эрчүүдтэй холбоотой байдаг бол цагаан сарнай нь эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг.  Тиймээс мөн сарнайн дээр төвлөрч бясалгаснаар Сугарын хүчийг өөртөө нэмэгдүүлэх боломжтой. Яагаад гэвэл түүнд Сугарын эрчим оршин буй. Тэрээр мөн Сугарын эрчмээр бүтээгдсэн.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!