Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги де Мопассан/ Амьдралд чи дуртай юу? Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/
Өнөөдөр бахархах юмгүй хүн л Өчигдөрийнхөө гавьяагаар сагсуурдаг. /Цицерон/ Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/ Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/ Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/ Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/ Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь. Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/ Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/ Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/ Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/ Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй ч байж магад. /Ярослов Галан/
Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. /К.Маркс/ Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно. Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. /Махатма Ганди/ Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. /Билл Гейтс/ Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. /Томас Жеферсoн/
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.