Home » Жаргалаа бүү гайхуул, атаа ихэддэг. Зовлонгоо бүү дэлгэ, хов ихэддэг

Жаргалаа бүү гайхуул, атаа ихэддэг. Зовлонгоо бүү дэлгэ, хов ихэддэг

by Aurora

Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно. Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

 

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал.

Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг.

 

Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана.  Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Жаргалаа бүү гайхуул, атаа ихэддэг. Зовлонгоо бүү дэлгэ, хов ихэддэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: орчуулсан Даш-Ёндон

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!