Home » Ямагт өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлө. Уур бухимдал чинь төрөх үед түүнээс болж гарах үр дагаврыг тооцоолон бод.

Ямагт өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлө. Уур бухимдал чинь төрөх үед түүнээс болж гарах үр дагаврыг тооцоолон бод.

by Aurora

Дорнын их сэтгэгч Күнз хувь хүний болон төр улсын ёс суртахуун, хэм хэмжээний тухай хэлсэн сургааль үгсээрээ алдартай билээ. Күнз хүмүүст нийгмийн харилцааны дүрэм хийгээд шударга ёс, чин сэтгэлийн тухай олон арван сургааль айлдаж байжээ. Тэдгээрээс Эрхэм уншигч та бүхэндээ  чухал хэдэн сургаалийг онцлон хүргэж байна. Хэр хурдан явах чинь гол биш. Хамгийн гол нь зогсолтгүй үргэлжлэх нь л чухал.

Ямагт өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлө. Уур бухимдал чинь төрөх үед түүнээс болж гарах үр дагаврыг тооцоолон бод. Зорилгодоо хүрч чадахгүйгээ мэдсэн үед дараагийн хийх алхмаа зөв тооцоолж сур. Хэн нэгнийг үзэн ядна гэдэг тэр хүндээ ялагдаж буйгаа хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй гэдгийг сана.

Ухаалаг хүн өөрөөсөө алдааг эрдэг бол, өчүүхэн хүн үргэлж бусдаас өө сэв хайж, бусдад бурууг үүрүүлэхийг хүсдэг. Юу ч хийсэн чин сэтгэлээсээ хийж сур. Жижиг амжилтандаа ч баярлаж, сэтгэл хангалуун байж сур. Хүмүүс араас чинь муулна гэдэг чамайг тэр хүмүүсийн урд алхаж байгааг илтгэнэ.

Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгүй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргүй хэрэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Дорнын их сэтгэгч Кунзийн сургаал

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!