Хималайн уулын бэлд, хулсны ширэнгэнд бусад шувууд, амьтантай хамт нэгэн тоть амьдарч байжээ. Нэгэнтээ хүчтэй салхи босч хулс моддын гол хоорондоо хавиралдсанаас болж гал гарчээ. Салхи хүчтэй үлээж, ширэнгэ тэр аяараа галд автаж, түймэр дүрэлзэв.
Их галд шахагдаж түрэгдсэн ан амьтан, жигүүртэн шувууд чарлах нь чарлаж, хашгирах нь хашгирна. Тоть шувуу урт удаан хугацааны турш өөрийг нь орогнуулсан хулсан ширэнгэнд баярлан талархсанаа илэрхийлж шувууд амьтдыг аврахын тулд холгүй бус цөөрөм рүү нисч усанд нь умбаж, жигүүрээ норгон, буцаад агаарт хөөрч түймэрт автсан
ширэнгэний дээрээс далавчаа сэгсэрч ус цацав.
Хулсан ширэнгэд баярлаж талархсан, мөн шувууд, амьтдыг өрөвдөн хайрласан тоть ядарч цуцахыг үл мэдэн нуур, ширэнгэ хоёрын хооронд ниссээр байлаа. Тоть шувууны бусдын тусын тулд өөрийгөө умартах сэтгэлийн тэнхээ, нигүүлсэнгүй сэтгэл нь тэнгэрт буй Бурханы гайхал бишрэлийг төрүүлжээ.
Тэрбээр тэнгэрээс залран ирж, тоть шувуунаас асуусан нь: “Би чиний халуун сэтгэлийн хүсэл тэмүүллийг ойлгож байна Гэхдээ чи яаж хэдхэн дусал усаар түймэр унтраана гэж бодно вэ?” Тоть хариулсан нь: “Би талархаж баярласан, нигүүлсэнгүй сэтгэлдээ хөтлөгдсөн юм.
Тиймээс надад бүтэхгүй чадахгүй юм байхгүй. Би энэ түймрийг унтраах ёстой. Үхсэн ч хамаагүй энэ галыг л унтраана” гэв. Ийм хариу сонссон Бурхан хайлж тоть шувуунд туслан хамтын хүчээр түймрийг даржээ. Нигүүлсэл таны дотор буй…
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном