Home » Юм бүхэн өөрийн гэсэн байртай, бас тусдаа үүрэгтэй билээ. Хэрэв байр сууриа голж, ногдсон үүргээсээ татгалзвал өөрийгөө ч, бусдыг ч хөнөөнө.

Юм бүхэн өөрийн гэсэн байртай, бас тусдаа үүрэгтэй билээ. Хэрэв байр сууриа голж, ногдсон үүргээсээ татгалзвал өөрийгөө ч, бусдыг ч хөнөөнө.

by Aurora

Хималайн ууланд хоёр толгойтой шувуу амьдарч байжээ. Нэг толгой нь нөгөө толгойгоо амтат жимс зооглож буйг үзээд атаархахдаа хортой жимс идэхээр шийдэв. Чингээд хортой жимсээ ч идэв, хоёулаа ч үхэв.

Нэг могойн сүүл нь толгойтойгоо маргалджээ. “Толгой, чи дандаа түрүүлж явдаг. Ингэх нь шударга бус. Би ч гэсэн түрүүлж явж байя”. Толгой хариулсан нь: “Би үргэлж түрүүлж явдаг нь үнэн. Анхнаасаа ингээд бүтчихсэн болохоор яая гэхэв дээ.

Би чамайг урдаа оруулж чадахгүй”. Тэр хоёр удтал маргалдаж, хичнээн сөргөлдсөн ч толгой ямагт түрүүлэн явдаг байлаа. Чингээд уурласан сүүл нь толгойгоо явуулахгүйн тулд модны голыг ороожээ. Толгой гайхаш алдран зогсоход сүүл нь амжиж ороожээ.

Тэгээд ороосон модноосоо салж урагшаа мөлхөөд удалгүй галтай нүх рүү унаж шатаж үхэв. Юм бүхэн өөрийн гэсэн байртай, бас тусдаа үүрэгтэй билээ. Хэрэв байр сууриа голж, ногдсон үүргээсээ татгалзвал өөрийгөө ч, бусдыг ч хөнөөнө.

 

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!