Home » Ухаантай хүний гэм бурууг хэлэхэд түүнийгээ засахыг эрмэлзэнэ. Тэнэг хүнд алдааг нь хэлбэл засаж залахын оронд улам том алдаа гаргадаг.

Ухаантай хүний гэм бурууг хэлэхэд түүнийгээ засахыг эрмэлзэнэ. Тэнэг хүнд алдааг нь хэлбэл засаж залахын оронд улам том алдаа гаргадаг.

by Aurora

Дүрсхийдэг зантай нэгэн эр байжээ. Нэг удаа байшингийн нь дэргэд хоёр хүн ярилцаж байв. “Уг нь энэ байшингийн эзэн сайн хүн байгаа юм. Ганц гэм нь дүрсхийдэг зантай” гэлцэв. Үүнийг сонссон нөгөө эр дүрсхийн уурлаж, гэрээсээ харайн гарч ирээд ярилцаж байсан хоёрыг дайрч цус нөжийг нь гартал зоджээ.

 

Ухаантай хүний гэм бурууг хэлэхэд түүнийгээ засахыг эрмэлзэнэ. Тэнэг хүнд алдааг нь хэлбэл засаж залахын оронд улам том алдаа гаргадаг. Нэг их баян, тэнэг хүн байжээ. Тэрбээр өндөр шовх, гоё оройтой гурван давхар байшинг харчихаад түүнтэй ижил байшин барихаар шийджээ.

Тэрбээр мужаан дуудаж, өндөр оройтой байшин барихыг тушаав. Захиасыг биелүүлж ажлаа эхэлсэн мужаан байшингийн суурь тавьж, дараа нь хоёрдугаар давхрыг барьж дуусаад, гуравдугаар давхраа эхэлжээ.  Мужааны ажиллахыг харсан баян тэвчээр алдан: “Надад байшингийн суурь, хоёрдугаар давхарын аль нь ч хэрэггүй.

Гуравдугаар давхрын өндөр орой л хэрэгтэй. Түүнийг л шалавхан бариад өг” гэв. Тэнэг хүн хөдөлмөр гэдгийг үл мэднэ, гагцхүү санаанд нь нийцэх бэлэн юм л шаардана. Гэтэл суурь тавилгүй гуравдугаар давхрыг барьж болохгүйтэй адил, сайн хөдөлмөрлөхгүй бол бэлэн юм хаанаас гарах вэ?

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!