Home » Ертөнцийн шунал тачаалын галыг унтраалгүйгээр сэрүүн тунгалаг гэгээрэлд хүрч үл болно.

Ертөнцийн шунал тачаалын галыг унтраалгүйгээр сэрүүн тунгалаг гэгээрэлд хүрч үл болно.

by Aurora

Нэг хүн зөгийн бал чанаж байхад найз нь иржээ. Тэрбээр анд нөхрөө амтат балаар дайлах гэж балаа гал дээрээсээ авалгүй дэвүүрээр сэвж хөргөж эхлэв. Үүнтэй адил ертөнцийн шунал тачаалын галыг унтраалгүйгээр сэрүүн тунгалаг гэгээрэлд хүрч үл болно.

 

Хоёр чөтгөр нэг хайрцаг, нэг таяг, хос шаахайг хувааж чадахгүй маргалдав. Тэд бүтэн өдрийн турш хэн нь юу авах тухай маргалдаад шийдэж чадсангүй. Нэг хүн тэднийг харчихаад асуусан нь: “Та нар юунд ингэж их маргалдана вэ? Энэ чинь ямар юм болоод та хоёр тэгтлээ маргалдаж хувааж чадахгүй байгаа юм бэ?” гэв.

Чөтгөрүүд хариулсан нь: “Энэ хайрцагаас хоол унд, үнэт эрдэнийн чулуу гээд юу хүссэнээ авч, энэ таягаар ямар ч дайсныг дарж, энэ гутлыг өмсвөл агаарт дүүлэн нисч болно” гэв. Нөгөө хүн хэлсэн нь: “Та хоёр маргалдах юм алга байна шүү дээ.

Гэдрэгээ жаахан ухраад зогсч бай. Би та нарт тэнцүүхэн хуваагаад өгье” гэв. Чөтгөрүүд өөрөөс нь холдмогц хайрцаг, таягийг авч, хоёр шаахайг нь хөлдөө угласан нөгөө хүн агаарт дүүлэн нисч бараа сураггүй болов. Энэ домог үлгэрт чөтгөрүүд нь буруу шашинтан, хайрцаг бол өглөг гэсэн үг юм. Тэд өглөгөөс элдэв үнэт эрдэнэ буй болдгийг үл мэднэ.

 

Таяг нь сэтгэлээ төвлөрүүлэхийг хэлж буй. Тэд сэтгэлээ төвлөрүүлж, ертөнцийн шунал тачаалын шулмыг дарж болохыг үл мэднэ. Хос шаахай нь ариун ном сургаалыг хэлж буй юм. Энэхүү ариун номын ачаар аливаа маргааныг
шийдэж болохыг тэд үл мэднэ. Иймээс хоорондоо маргалдаж, хайрцаг, таяг, хос шаахай гурвыг хувааж үл чаджээ.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!