Home » Амьдрал буй бол үхэл буй. Зол жаргал буй бол гай зовлон буй. Сайн юм буй бол, муу юм бас буй. Хүмүүс үүнийг мэдэх ёстой.

Амьдрал буй бол үхэл буй. Зол жаргал буй бол гай зовлон буй. Сайн юм буй бол, муу юм бас буй. Хүмүүс үүнийг мэдэх ёстой.

by Aurora

Гоё сайхан хувцастай, гоо үзэсгэлэнтэй хүүхэн нэг байшинд хүрэлцэн иржээ. Гайхаш алдсан эзэн асуусан нь: “Та хэн буй?” Хүүхэн хариулсан нь: “Би бээр хүмүүст зол жаргал авчирагч жаргалын бурхан”. Эзэн баярлаж, зочныг гэртээ саатахыг урьж, хүндэтгэн дайлав.

 

Удалгүй өөр нэгэн эмэгтэй хүрч ирэв. Өмссөн хувцас нь ядуу зүдүү, өнгө зүс нь аймаар муухай аж. Хэн болохыг нь эзэн асуув. Цаадах нь, би бээр гачигдал зовлонгийн бурхан гэв. Мэл гайхсан эзэн түүнийг хөөн зайлуулах гэжээ. Гэтэл гачигдал зовлонгийн бурхан хэлсэн нь: “Жаргалын бурхан бол миний эгч юм.

Бид хоёр эвтэй найртай учраас үргэлж хамт амьдардаг. Хэрэв чи намайг хөөвөл, миний эгч ч гэсэн эндээс яваад
өгнө шүү”. Гачигдал зовлонгийн бурхан явсны дараа, аз жаргалын үзэсгэлэнт бурхан мөн адил явчив. Амьдрал буй бол үхэл буй. Зол жаргал буй бол гай зовлон буй.

 

Сайн юм буй бол, муу юм бас буй. Хүмүүс үүнийг мэдэх ёстой. Мунхаг хүн гай зовлонгоос зугтаж, гагцхүү жаргалын хойноос хөөцөлдөнө. Гэгээрэх зам мөрийг дагаж буй хүн эдгээр ойлголтоос давж алинд нь ч гэсэн нэг их дасаж дадах хэрэггүй.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!