Эрт урьд цагт ядуухан зураач амьдарч байжээ. Тэрбээр эхнэрээ орхиж, хөрөнгө мөнгө хураахаар харийн орныг зорив. Гурван жилийн турш борви бохирохгүй хөдөлмөрлөж ихээхэн мөнгө хөрөнгө цуглуулав. Эх нутагтаа харьж явах замдаа бурханы шашны лам нарт өргөл барьц барьж буйтай таарсан зураач магнай тэнийн баярлажээ.
“Би одоо болтол ганц ч удаа жаргалын үрийг суулгаж үзээгүй билээ. Харин одоо жаргалын үр суулгах талбайгаа оллоо. Ийм сайхан учралыг алдаж яаж болох вэ?” хэмээн дуу алдаж, хураасан хөрөнгө мөнгөө үл харамлан лам нарт өглөг барьц барихад зориулжээ.
Тэрбээр гэртээ гар хоосон буцаж ирсэн аж. Эр нөхөр нь гар хоосон эргэж ирсэнд эхнэр нь уурлаж, хураасан хөрөнгө мөнгөө хаашаа яаж үрснийг шалгаан байцаав. Нөхөр нь хураасан хөрөнгөө найдвартай агуулахад хадгалсан гэж хариулав.
Юун агуулах вэ хэмээсэнд ариун шударга лам хувраг нар хэмээжээ. Уурлаж уцаарласан эхнэр нь нөхрөө шүүхэд
мэдүүлэн бариулж, нөхөр нь байцаагджээ. Тэрбээр хариулсан нь: “Би борви бохисгүй хөдөлмөрлөөд олсон
хөрөнгө мөнгөө дэмий юманд зарж үрээгүй.
Би одоо болтол жаргалын үрийг суулгаагүй явсан. Харин түүнийг суулгах шимт хөрстэй талбай болсон буян
үйлдэх ёслолтой таараад сүсэглэн итгэж, авч явсан хөрөнгө мөнгөө харамлаж нуулгүй өргөл болгосон бүлгээ. Би бээр жинхэнэ баялаг бол үнэтэй цэнэтэй зүйлс бус харин сэтгэл юм гэдгийг ухаарсан билээ” гэжээ.
Шүүгч зураачийн өчлийг сонсоод тэнд байсан хүмүүстэй нэгэн адил баярлан хөөрч, магтан сайшаажээ. түүнээс хойш зон олон түүнд нийтээрээ итгэдэг болж, тэрбээр баяжиж, эхнэртэйгээ цуг амар сайхандаа жаргажээ. Жинхэнэ баялаг бол үнэтэй цэнэтэй зүйлс бус харин сэтгэл юм .
Эх сурвалж: Бурхан багшийн сургаал ном