Хорвоогийн хаана ч юм, хэзээ ч юм… нэгэн арван таван настай охин гудамжинд зэрэгцэн суугаа хэдэн өвгөний дэргэдүүр өнгөрч гэнэ. Охин тэдний амар мэндийг нь мэдэхүйд өвгөчүүл буурьтай нь аргагүй толгой дохин хариу мэндлэв гэнэ.
Тэдний нэг болох Жабаги хэмээх буурал охинтой мэндлэхдээ түүнд хүндэтгэл үзүүлэн босож зогссонд бусад нь ихэд эгдүүцэн “Та чинь олны хүндлэл хүлээсэн өвгөн буурал атлаа энэ муу сөөсгөр охины өмнө босож зогсдог нь юу вэ…” гэцгээв.
Тэгтэл Жабаги хөгшин хариуд нь “Би зүгээр ч нэг жаахан охинтой мэндэлсэн юм биш. Түүнээс би… үр хүүхэд нь ямар хүн болж төлөвшин, нийгэмд ямар байр суурь эзлэх нь хамаарах ирээдүйн эх хүн, гал голомтоо сахих эмэгтэй хүнийг харж байна. Энэ охин орон гэрээ яаж авч явж, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх нь бидний түүнд хандах хандлагаас хамаарах юм…” гэв.
Кавказад “Эр хүн эвдрэхэд айл гэр эвдэрдэг, эм хүн эвдрэхэд ард түмэн эвдэрдэг” хэмээх хэлц үг байдагтай санал нийлэхгүй байхын арга үгүй… учир нь хүүхдийн хүмүүжилд ээж хүн голлох үүргийг гүйцэтгэдэг. Ирээдүйн ерөнхийлөгчид, эрдэмтэн мэргэд, зохиолчид гээд бүх хүнийг энэ ертөнцөд эмэгтэй хүн л анх хөтөлж оруулдаг.
Аливаа хүүхдийн бага балчир насандаа анх мэдрэх ёстой эрхэм зүйл бол – эхийн хайр. Чухам энэ л хайраар дамжуулан тэр бээр бусдыг энэрэн хайрлаж, хорвоо ертөнцтэй танилцдаг. Эр хүн эвдрэхэд айл гэр эвдэрдэг, эм хүн эвдрэхэд ард түмэн эвдэрдэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Орчуулсан Uka Ulziibat