Home » Буруу юмыг бүү өмөөр Бусдын юманд бүү шуна Буянтай санаанаас бүү холд Бодь сэтгэлийг бүү март

Буруу юмыг бүү өмөөр Бусдын юманд бүү шуна Буянтай санаанаас бүү холд Бодь сэтгэлийг бүү март

by Aurora

Гадаад биеийн явдал гэвэл Ёстоныг хүндэл Настаныг баярлуул Ачтанаа өргө Бачтанаасаа зайл Сайнаас бүү сал Садныг бүү эр Олон бүү арилж Огт бүү харамла Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга

 

Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал Муу нөхөртэй бүү нөхц Зүйл бүрийн хувцас бүү өмс Зүг тал үгүй бүү гайхуул Сэтгэлийн чиг гэвэл: Шинжлэлгүй бүү сэтгэ Сэрэмжгүй бүү залхайр Гэнэт нөхрийг бүү итгэ Гэнэдэж хүнээс бүү урьт Буруу юмыг бүү өмөөр

Бусдын юманд бүү шуна Бузгай дээрэнгүй бүү загна Бузар хилэнцийг бүү үүсгэ Чөлөөгүй гэж бүү алгас  Чадал үгүй байж бусдыг бүү дуурай Магад дээдсийг олж нөхөрлө Муу явдалтнаас насад дутаа Санасан бүрийг бүү итгэ Салах учрахад бүү гомд Буянтай санаанаас бүү холд Бодь сэтгэлийг бүү март

Эх сурвалж: Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!