Home » Үе мөчний өвчнийг эмчлэх ардын жор. Үүнийг хэрэглээд өдөр өдрөөр эрч хүчтэй болж, залуужаарай

Үе мөчний өвчнийг эмчлэх ардын жор. Үүнийг хэрэглээд өдөр өдрөөр эрч хүчтэй болж, залуужаарай

by Aurora

Үе мөчний өвчнийг эмчлэх ардын жор нь ердийн бөгөөд аюулгүй юм. Буцалган хөргөсөн устай аяганд 1 халбага хүнсний желатин найруулан нэг өдөр тасалгааны хэмд байлгана. Желатин өтгөрөх бөгөөд шилэнд хийхдээ нэг халбага зөгийн бал нэмж сайтар холино. Хольцыг унтахдаа, өвдгөндөө 10 хоног түрхээд 10 хоногийн завсарлага аваад 3 курс хэрэглэдэг.

 

Энэ нь Коллагений батлагдсан эерэг нөлөө юм (желатин нь амьтны коллагенаас бүрддэг)

  • Мөгөөрсийг бэхжүүлэх
  • Шөрмөсийг бэхжүүлэх
  • Ясыг бэхжүүлэх

Булчингийн тэжээлийг сайжруулах (амин хүчил нь булчингийн эдийг барихад ашигладаг ба харьцангуй өндөр агууламжтай аргинин (8%) нь булчинд цусны урсгалыг сайжруулдаг). Арьс, үсний шинж чанарыг сайжруулах. 6 долоо хоногийн турш өдөрт 5 гр тунгаар уусдаг желатин нь арьсны шинж чанарыг мэдэгдэхүйц сайжруулж өгдөг: уян хатан, гөлгөр болгоно. Хамгийн тохиромжтой нь та хоол боловсруулах болон гадны хэрэглээг хослуулж болно.

Өвдөж буй үе мөчний желатинтай шахалтыг түрхэнэ. Салфеткагаа халуун усанд дүрэн халаана. Дараа нь базаж илүүдэл усыг шахаж авдаг. Салфеткаа хэд хэдэн удаа нугалж, дунд давхаргын хооронд нэг халбага желатины нунтаг хийж өвчтэй үен дээр наах бөгөөд боолтоор боож, ноосон ороолт, эсвэл үслэг алчуураар орооно.

Хамгийн их эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд желатин компрессийг дор хаяж долоо хоногийн турш өдөр бүр асуудалтай үе мөч дээр байрлуулна. Үе мөч  бол хүний тулгуур эрхтэн учраас бага залуу наснаасаа үе мөчөө хайрлаж, даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Мэргэжлийн эмчид үзүүлж хэрэглээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: орчуулсан Р.Сайхан-Уул

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!