Ааруулын шүүс ходоодны галын илчийг үүсгэж, таргалалтаас сэргийлнэ.
Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид: “Ааруулын шүүс нь хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгана” хэмээсэн байдаг.

Тиймээс чихэргүй ааруулыг буцалсан халуун усанд дэвтээгээд шүүсийг нь ууж байгаарай.
Энэ нь ходоодны галын илчийг үүсгэж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгаж, амны цангааг сайтар тайлна. Мөн хаван үүсгэхгүй, таргалалтаас сэргийлэх гэх мэт олон талын тус эрдэмтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй тохируулж хэрэглэх хэрэгтэй бөгөөд өдөрт 1-2 аягыг цай ундны оронд ууж, хэрэглэвэл сайн.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг