Home » Ар араасаа дэлгэрэх цэцэгс шиг өдөр бүр бие, хэл, сэтгэлээрээ зөв, сайн үйлийг хийгээд л байх хэрэгтэй. Тэгвэл жаргалын үр нь тасралтгүй дэлгэрсээр л байх болно.

Ар араасаа дэлгэрэх цэцэгс шиг өдөр бүр бие, хэл, сэтгэлээрээ зөв, сайн үйлийг хийгээд л байх хэрэгтэй. Тэгвэл жаргалын үр нь тасралтгүй дэлгэрсээр л байх болно.

by Aurora

Гэсгээл ба уучлал. Уучлал нь тэнэг хүнд илүү хорлолтойг үйлдэхэд нь дэм болно. Тиймээс дахин дахин уучлалгүй, тэр даруйд гэсгээлийг хүртээвээс гэмээ барж, ухаарал төрөхөд нь тустай. Уучлал нь ухаалаг хүнд гэмээ таньж айж, ичиж зөвийг үйлдэхэд нь дэм болно.

 

Тиймээс тэр даруйд уучлах нь зөв рүү зүглэж, ухаарал төрөхөд нь тустай. Бид өдөр бүр бие, хэл, сэтгэлээрээ зөв, сайн үйлийг хийгээд л байх хэрэгтэй. Тэгвэл ар араасаа дэлгэрэх цэцэгс шиг өдөр бүр жаргалын үр нь тасралтгүй дэлгэрсээр л байх болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!