Буддын сэтгэл зүйн ухаанд, энерги алдах гол эх үндэс бол хэл яриа юм хэмээсэн. Христийн шашны сургаалд мөн өгүүлэхдээ: “Ам руу юу орж байгаа нь чухал бусаа, амнаас юу гарч байгаа нь чухал” хэмээсэн. Зарим хүмүүс энэ үгийг өөрсдийн хооллох хэв маягийг зөвтгөхийн тулд ашигладаг.
Тиймэрхүү хэв маяг нь олон талаараа гахайны хооллох хэв маягийг санагдуулдаг: “Юу харагдана, юу хүснэ түүнийгээ идээд бай” хэмээгээд, мөнөөхь хэлц үгний хоёр дахь хэсгийг үл хайхрана. Олон олон даяанчид, ариун гэгээнтнүүд аглаг буйд газрыг зорьдог нь тэднийг дэмий хоосон яриандаа бүү татан оролцуулаасай гэсэндээ тэр юм.
Ведүүдэд дэмий хоосон яриаг, пражалпа хэмээдэг. Чухамхүү пражалпа нь бурханлаг болоод материаллаг амжилт ахиц дэвшлийн гол саадуудын нэг байдаг. Юуны түрүүнд хүнийг бид хэлж ярьж байгаагаар нь дүгнэж цэгнэдэг. Хэл яриа нь болвоос хүмүүнийг тодорхойлдог.
Ухаан бодол хэл яриа, ухаан бодол бие махбодь, ухаан бодол сүнс зэргийн хооронд маш нягт холбоо бий. Эрүүл бие, эрүүл ухаан, эрүүл хэл яриа эерэг бие хүнийг бий болгодог. Орчин үеийн судалгаа, хэл яриан дахь алдаа эндэл тохиолдлын бус хэмээн батладаг. Энэ нь сэтгэл санааы хөгжилтэй гүн холбоотой байдаг ажээ. Ээрэх, гацах гэх зэрэг нь сэтгэл зүй эмоцийн нилээд нухацтай эвдрэлийн илрэл байдаг. Бараг бүхий л өвчин мөн чанарынхаа хувьд сэтгэл санааны үүсэл үндэстэй.
Төгс төгөлдөрт тэмүүлж буй хүн бүр:
- нэгдүгээрт, өөрийн биемахбодио эмчлэхүйц эмч байх ёстой
- хоёрдугаарт, хэл яриагаа хянаж мөрдөх хэлний дүрэм зүйч байх ёстой
- гуравт, өөрийн ухамсраа ариусган цэвэрлэж, Туйлын Үнэнийг танин ойлгох гүн ухаантан байх ёстой.
Тийм хүний амьдралд физик таагүй байдал, өөрийгөө таних үйл хэрэгт сонирхолгүй хандах, учир зүйгүй, эмх замбараагүй ярих гэх мэтийн сүүдэр ч байх боломжгүй. Чухамхүү тийм хүмүүнийг Патанжали, йогч хэмээн нэрлэсэн. Йогийн ямар ч төрөл байлаа гэсэн, ямар ч төрлийн бурханлаг практикаар хичээллэдэг байлаа гэсэн дээр өгүүлсэн бүхий л зөвлөмжүүд аль альд нь бүрэн дүүрэн нийцнэ.
Хэл ярианаас эрүүл мэнд, материаллаг элбэг хангалуун байдал хамаардаг. Энэ нь дан ганц бурханлаг замаар замнагч хүмүүст хамаараад зогсохгүй мөн материаллаг байдлаар амжилт олохыг хүсэгчдэд ч хамаатай. Ярих болон сонсох чадварын талаар бүхий л бизнесийн сургуулиудад тун нухацтайгаар судладаг.
Тэр ч байтугай гэмт хэргийн ертөнцөд, дээрмийн бүлгийн шатаар ахихын тулд хэл яриагаа хянаж цагдаж чаддаг байх шаардлагатай байдаг. Тэнд, Буддагийн, үгээр хүнийг алж ч болно хэмээх үгийг практик маягаар иш татдаг. Гурван минутын уур хилэн арван жилийн нөхөрлөлийг хөнөөх чадалтай.
Үг нь бидний кармаг маш хүчтэйгээр тодорхойлж байдаг. Бурханлаг дэвшлийн замаар, буяны үйл хэргээр арван жил хичээллэж болох ч агуу бодгалийг доромжлоод бүхий л түвшнүүдийг алдаж, амьдралын доод хэлбэр рүү унаж ч болзошгүй. Энэ нь юунаас болоод тэр вэ? Доромжлолоос.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс See less