Home » Үйлийн үрээс эмээж яв. Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.

Үйлийн үрээс эмээж яв. Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.

by Aurora

Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг.
Далд ертөнцийн ном сударт үйлийн үр гэсэн үг байдаг. Энэ бол зөвхөн шашны холбогдолтой үг, эсвэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх гэсэн оролдлого биш юм.

Үүнийг ч орчлонт хорвоогийн жам өөрөө нотлоод байна. Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг нь орчлонгийн өдөр бүр, цаг тутам бидэнд мэдрүүлж буй жам юм. Тэгвэл үйлийн үр гэж чухам юу вэ? Энэ бол бидний хийсэн үйл бүхний мэдээлэл төлөөс буюу хариу юм.

Өнөөдөр хэн нэгнийг гомдоолоо гэхэд маргааш тэр таны ямар үйл хийснийг хэзээ ч мартахгүй. Иймээс хариугаа авах цаг мөчийг хүлээх болно. Танаас авч чаддаггүй юм гэхэд үр хүүхдээс чинь авах л болно. Тэдний буруу гэж юу байхав.

Хүссэн хүсээгүй эцэг эхийнхээ үйлийг үрийг үүрэх л хэрэгтэй болдог. Харин та хэн нэгнийг баярлуулж, талархлыг нь хүлээх аваас тэр баярласан сэтгэл нь танд болон таны үр удамд хэдэн үеэрээ санаж тусалж, сайн өгөөжөө өгөх болно.
“Аар саархан юманд үл хайхран Аягүй нэгэн ул мөр хүний сэтгэлд үлдээвэл

 

Он жилийн уртад тэр чиний эсрэг Ой хөвч болтлоо урсгасаар явна Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно Гарах газаргүй хорт ширэнгэнд мухардаж Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана” хэмээн Р.Чойном агсаны “Бяцхан сургаал” бүтээлд дурдсан байдаг.

Энэ бол үйлийн үрийн төлөөс хэрхэн ирдгийг ухааруулах мөртүүд билээ. Иймд зөв явж, үр хүүхэд дээ айх айдасгүй, амттай сайхан амьдралыг бэлэглэхийн тулд ул мөр бүхнээ хичээцгээе. Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг гэдгийг санаж сэрэгтүн.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!