Home » Өөртөө хэлж хүсдэг сайн сайхан зүйлээ бусдад ч бас тийн үйлдэж бай. Учир нь Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил байдаг

Өөртөө хэлж хүсдэг сайн сайхан зүйлээ бусдад ч бас тийн үйлдэж бай. Учир нь Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил байдаг

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын хүний тухай өгүүлсэн зүйр цэцэн үгсийн цоморлогоос хүргэж байна. Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн Сүүлгүйгээс биш нохойтой адил Муу явахад нөхөр олон Сайн явахад садан олон

Муу хүнд хойтон жил олон Залхуу хүнд маргааш өдөр олон Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Хүн хүндээ

Хүлэг эрчиндээ Хувьтай хүн Хур борооноор Хүн хоолоор Хүлэг өвсөөр Хүн хувцсаар Мал хүчээр Хүн хэлээр Мал хөлөөр Хүний хэрээр Хүрээний тангаар Хүнийг аргаар Хүлгийг уургаар Хуурамч хүн Хуулиас аймтгай Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил

Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил Үртэй хүн өвдөгтэй шувуу адил Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол Ойн сармагчинтай адил Хүнд хэлүүлсэн, Хүлэгт бариулсан хоёр адил

Хүний бурхан Өөрийн буг хоёр адил Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил Цай аягалахгүй дайлах Малтай өмсөхгүй золгохтой адил

Ховдог хүн хон хэрээтэй адил Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил  Ховч хүн хоёр хөлт могой адил Ховын үг хоёр үзүүрт зүү адил Хөгшин хүн үхэхээрээ айлгана Хүүхэд уйлахаараа айлгана Номхон тэмээг ноолоход амар Ноомой хүнийг зарахад амар

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!