Home » Та томилолтоор түр ирснээ бүү март

Та томилолтоор түр ирснээ бүү март

by Aurora

Бид энэ замба тивд хүмүний төрөл авч ирэх дээ өөрийнхөө урьд төрлийн алдаагаа засах гэж, сурж амжаагүйгээ сурах гэж буцаж ирдэг. Сүнснийхээ боловсролын түвшинг ахиулах гэж томилолтоор түр ирээд буцдаг .


Бид энэ гараг дээр богино хугацаагаар зочилж буй учраас энэ хугацааг бусдад туслаж утга учиртайгаар ашиглах хэрэгтэй.

Хэрэв бид бусдад тусалж чадахгүй бол ядаж тэдэнд өвдөлт, зовлон бий болгохгүй байхыг хичээвэл зохилтой. Бид энд зочин учраас юуг нь ч эзэмшиддэггүй. Бүх зүйлсийг түр, магадгүй хамгийн ихдээ зуун жилээр л ашиглах байх. Үүнд бидний байшин, машин, хувцас, компьютер, тэр ч бүү хэл бидний бие ч хамаарна.

Бидний бие махбодийн эзэмшигч нь угтаа бидний эцэг эх юм. Тэд энэ биеийг үүсгэсэн. Гэсэн хэдий ч бид энэ биеийг миний бие гэдэг. Бид энэ биеэ зөвхөн “богино хугацааны түрээсээр” ашиглаж буй шүү. Тиймээс түүнийг бусдад үйлчлэхийн тулд хамгийн сайнаар нь ашиглацгаая.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!