Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ баян, ядуугийн тухай өгүүлсэн Монгол ардын зүйр цэцэн үгсээс хүргэж байна. Таны ухаан саруул байж, сэтгэлийн хүчийг олох болтугай. Ард баян бол улс баян Улс баян бол ард баян Баян хүн ноён
Ноён хүн баян Гэрийн баянаас Хээрийн баян Дээд эрдэнэ эв Дунд эрдэнэ эрдэм Доод эрдэнэ баян Ирэг тарган бол хот дүүрэн Иргэн баян бол улс баян Ном баян бол төр баян Үр баян бол үндэс баян Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханахыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян Олон олонд санаа олон Баян баянд мод баян Үхэртэй баянаас нөхөртэй баян Эдийн баянаас эрдмийн баян Эрдэм билэг эрхэм баян Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил
Олон олонд санаа олон Баян баянд мод баян Үхэртэй баянаас нөхөртэй баян Эдийн баянаас эрдмийн баян
Эрдэм билэг эрхэм баян Омогтой тархинд ухаан бага Овтой тархинд ой бага Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол
Эх сурвалж: Монгол Ардын Зүйр Цэцэн үгс