Home » Өнөөдөр намрын сүүл сарын шинийн 15-ны өдөр бүтэн сар гарна. Бүтэн сар буюу тэргэл сартай өдөр аль болох хөнгөн шингэн (цагаан хоол идэж) хооллон, орой тэргэл сар гарах үед мөргөл залбирал болон Бясалгал  үйлдвээс нэн зохилтой өдөр болой!

Өнөөдөр намрын сүүл сарын шинийн 15-ны өдөр бүтэн сар гарна. Бүтэн сар буюу тэргэл сартай өдөр аль болох хөнгөн шингэн (цагаан хоол идэж) хооллон, орой тэргэл сар гарах үед мөргөл залбирал болон Бясалгал  үйлдвээс нэн зохилтой өдөр болой!

by Aurora

Сар болон гаригууд нь бидний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг тухай. Энэ бол гариг эрхэсүүд нь хүмүүс бидний амьдралд тодорхой байдлаар нөлөөлж байдаг явдал бөгөөд тухайлбал усанд хэрхэн нөлөөлж байдаг тухай юм л даа.
Учир нь бидний биеийн 70% нь шингэн буюу Усан элементээс бүрдсэн байдаг. Тиймээс сэтгэл, ус болон гаригууд хоорондоо маш гүн гүгзгий бөгөөд онцгой холбоотой байдаг явдал юм.

Тийм л учраас Микрокосм (бичил ертөнц) болон Маркокосм (одон ертөнц) 2 нь хоорондоо маш нарийн холбоотой байдаг юм шүү! Сар нь өөрөө бидний сэтгэлд маш их нөлөөлж байдаг бөгөөд галзуурч солиорсон хүмүүсийг бид сарны өвчинөөр (лунатик) өвдсөн хүмүүс гэж ийн нэрлэж байдаг юм.

Гэвч бүх гаригууд нь хүмүүст муугаар нөлөөлөөд байдаггүй! Тиймээс сайн болон саар муу нөлөөг хоёуланг нь л үзүүлж байдаг. Хэрвээ та Бясалгалаар хичээллэдэг бол эдгээр Гаригууд нь танд сайн сайхан нөлөөг л үзүүлж байдаг юм.

Сар хиртэлтийн талаар ярихдаа хэрвээ сар хиртэх гэж буй бол түүнийг хиртэхээс нь өмнө буюу 2 эсвэл 3 цагийн өмнө хоол унд идэхүй байх ёстой гэж ярьдаг. Тухайн хиртэлтын үед Бясалгаж байвал энэ нь тухайн хүндээ маш сайн нөлөөг үзүүлж байдаг гэж үздэг явдал юм.

Мөн энэ үед Залбирал үйлдвэл үүний нөлөө 100 дахин их сайн байдаг гэж үздэг явдал юм! Сар хиртэлтийн үеэр хийсэн нэг удаагийн Бясалгал нь жирийн өдрүүд буюу 100-н хоног хийсэн Бясалгалаас хавьгүй хүчирхэг байдаг гэж үздэг явдал!

Учир нь энэ үед гаригууд буюу нар & сар болон Дэлхий нь нэгэн эгнээнд зэрэгцэн ирж байдаг учраас тэр юм. Ингэж л гаригууд нь нэгэн шугаманд орж зэрэгцэн ирж байдаг. Яг энэ тохиолдол нь өөрөө бидний Бие, Сэтгэл болон Оюун Сүнсэнд маш их сайн нөлөөг үзүүлж байдаг юм шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Шри шри мэдлэгийн хуудас

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!