Home » Сар хиртэж байгаа үед юу хийж бас юу хийж болохгүй вэ?

Сар хиртэж байгаа үед юу хийж бас юу хийж болохгүй вэ?

by Aurora

Өнөөдөр 11 сарын 8 буюу шинийн 15-нд сарны бүтэн хиртэлт болох ба УБ-т 17.16-д сар хагас хиртсэн байдалтай мандаж, 17.59-д Бүтэн хиртэлт болно. 20.49-д хагас хиртэлт, 2.56-д сүүмгэр хиртэлт дүүрнэ.
Эрт дээр үеэс өвөг дээдэс маань,нар сарны хиртэлтээс их айж,үймж түгшдэг байсан Хэн өөрчлөлтөнд бэлэн байх билээ?! Учир нь энэ үед хүмүүсийн сэтгэл санаа Тогтворгүй болж Олон сөрөг бодлууд эрчимүүд сэргэдэг гэдгийг анзаарч байжээ

Сар биднийг ард иргэдийг илэрхийлдэг тул бидний амьдрал болон нийгэм,санхүүгийн нөхцөл байдалд сөрөг нөлөөлөлийг ирэх 6 сарын турш үүсгэн бий болгох юм! Бүтэн сар хиртэх нь аливаа зүйл төгсөж шинэ эхлэлийг тавих боломжыг олгодог!

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэдэг ! Харилцаа холбоо, зарим санхүүгийн асуудлууд тань өөр хувилбар шийдвэрүүдийг удахгүй танд авчирах болно! Энэ үер сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарч хиртэлтийн сүүл хэсэг хилэнцийн ордонд шүргэж байгаа нь айдас, сэтгэлийн дарамт,удаан хуримтлагдсан сөрөг бодол арга барилаасаа холдож өөрийгөө чөлөөлж энгийн тайван байдлыг өөртөө эрхэмлэн эрэлхийлж сурах хэрэгтэй.

Махбодиос эрүүл мэнд суурь өвчин сэдрэх , хоол хүнснээс хордох магадлалтайг анхаарна уу. Нөгөө талаар ямар нэгэн хувь тавилангийн өөрчлөлтүүд бидний амьдралд хүссэн хүсээгүй болж эхлэх ба болох ёстой зүйл болдогоороо болж,болохгүй болсон асуудлууд хиртэлтээр биднээс холдон оддог.

Эрт дээр үеэс өвөг дээдэс маань,нар сарны хиртэлтээс их айж,үймж түгшдэг байсан ! Дараагийн бүтэн сар хиртэлт тун ойрхон байгаа тул ийм өдрүүдэд ялангүяа хиртэлт болж буй өдөр хүнд хоол идэлгүй, архи дарснаас хол байж сөрөг муу мэдээлэл үншихгуй сонсохгүй байх хэрэгтэй!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж : Астрологи /artheal.mn/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!