Хүн гэдэг амьтан угаас байгаль дэлхий, мөн сансар огторгуйн од эрхэсийн нөлөөн дор амьдарч байгаагийнхаа хувьд тэдгээрээс шууд хамааралтай юм. Нарны соронзон шуурга, Сарны хиртэлт мөн л бидний бие организмд шууд нөлөө үзүүлдэг аж.
Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс, зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс Сарны хиртэлтийн дараа илүү биедээ анхаарал тавих ёстойг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн ямар нэгэн биеийн тамирын дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй, бас гадуур явахгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэцийн өвчтэй хүмүүс жирийн хүмүүстэй харьцуулахад Сарны хиртэлтийн сөрөг нөлөөнд илүү өртөмтгий гэжээ. Эзотерик судлаачид болон зурхайчид Сар хиртэх үзэгдлийг “сэтгэлийн хиртэлт” гэж нэрлэдэг аж. Сар хиртэх үед болон түүний дараа хүний далд ухамсарт ч нөлөөлдөг гэдгийг онцлов.
Сарны хиртэлтийн дараагаар зарим нэг хүмүүсийн амьдралд, хувь заяанд нь ч өөрчлөлт илрэх нь бий гэнэ. Тэд үйл явдлуудыг илүү ихээр мэдэрч, түрэмгий эсхүл уярамтгай, сэтгэл хөдлөлтэй болдог аж. Мөн Сарны хиртэлтийн үеэр аливаа сөрөг дурсамж, сэтгэл хөдлөлийн нөлөө эрс нэмэгддэг учир сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй ажээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Sputnik