Home » Аюурведийн зөв хооллох 11 зөвлөгөө. Хоол эрүүл бол СЭТГЭЛ эрүүл байдаг. Хоолоо жаргаж хүртээрэй.

Аюурведийн зөв хооллох 11 зөвлөгөө. Хоол эрүүл бол СЭТГЭЛ эрүүл байдаг. Хоолоо жаргаж хүртээрэй.

by Aurora

Аюурвед нь эртний Энэтхэгийн анагаах ухааны мэдлэг дээр суурилдаг. Барууны анагаах ухаанаас ялгаатай нь зөвхөн юу идэх талаар төдийгүй хэзээ, хэрхэн хооллохыг анхаарч үздэг. Хэрэв та бие бялдар, оюун санааны хувьд чийрэг байхыг хүсч байвал хоолны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Ингээд та бүхэнд хоол боловсруулалтыг сайжруулах зөвлөмжийг хүргэж байна. 1.Үдийн хоол нь өдрийн гол хоол байх ёстой. 2. Бие махбод тань шаардах үед л идээрэй. Хоол идэхээсээ өмнө ходоод, хоосон байх ёстой. 3. Боловсруулаагүй хоол идэхийг зөвлөж байна.

Таны хоолны цэсэнд  10% хүртэл  нь мах байхаар зохируулж сураарай.  Мэдээж өвлийн улиралд махны орцоо нэмэгдүүлээрэй. Хамгийн гол нь хэмжээ. Хэтэрсэн бүхэн хор болдог. 4. Хоол идэхээсээ 30 минутын өмнө ус ууна. Ус нь ходоодны хүчиллэг давхаргыг дарахад тусалдаг. 5.Хоолны хооронд хөнгөн зууш идэхийн оронд ус ууж сураарай.

6 . Хоолны үеэр хүйтэн ундаа ууж болохгүй. 7. Стресстэй, ууртай үедээ хоол  идэж болохгүй. Тайван, энгийн байдлаар хоолоо идээрэй. 7. Идэж буй хоолныхоо чанарт анхаарлаа хандуулахыг хичээ. Хоолноосоо үнэр, амт, эрч хүч, урам  авч, аажмаар идээрэй.

8. Хоолоо идэж байхдаа ярьж, зурагт үзэж болохгүй. Зөвхөн  хоолондоо, өөрийн мэдрэмжиндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.9. Хоолоо бүрэн дуусгахыг үргэлж хичээ. Хоол хүнсээ хэзээ ч бүү үр. Ширээн дээр хоолоо орхихын оронд эхлээд бага хэмжээгээр идээрэй. Хоолоо жаргаж хүртээрэй.

10. Хоолоо маш тэнцвэртэй чанаж идээрэй. Хэт, дутуу болгосон хоол нь хоол боловсруулахад муу.11. Шөнийн цагаар хүнд хоол идэхээс зайлсхий. Хүнд хоол хүнс шингээхэд хэцүү байдаг тул өдрийн цагаар идэх нь хамгийн тохиромжтой.

Эдгээр зөвлөгөөг өдөр тутмынхаа хэвшилд оруулснаар та хоолондоо илүү хүндэтгэлтэй хайр дүүрэн байгааг мэдрэх болно. Таны хоол боловсруулах чадвар тань сайжирч, эрүүл амьдрах болно. Таны бие эрүүл, ухаан санаа саруул тунгалаг байхын ерөөл өргөе.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com /орчуулсан Aurora/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!