Хэрэв та эр нөхрөө ахиц дэвшилтэй байлгахыг хүсч буй бол түүнийг хүндэтгэж эхлэ … Та түүнийг ахиж дэвшээсэй гэж хүссэн ч түүнийг үл хүндлэх аваас түүнд нарны эрчмийг үл өгөх ба зүгээр л шуудхан хааны байр суурийг шаардаж буй хэрэг юм.

Ид шидэт мэргэн ухааны утга агуулга нь эр нөхрөө хүндэтгэж эхлэмэгц тэрээр ахиж дэвшиж эхлэнэ. Тэр ч байтугай та түүнийг хүндэлж чадахгүй бол зүгээр л: “Би чамайг хүндэлж байна. Чи үүнийг хийж чадна. Би чамд итгэж байна. Урагшаа” гэж хэл.
Тэрээр хэдийчинээ ахиж дэвшиж, өгсөн дээшлэнэ, хэдийчинээ та түүнд нарны эрчмийг дамжуулж өгнө вэ, тэрээр төдийчинээ юуг хүлээж авна гээч статус, байр суурийг хүлээж авна. Харин та түүнээс мөнгийг нь хүлээж авна. Ухаалаг эмэгтэй биеэ ийн авч явдаг.
… Аз хийморь эм эхлэлтэй. Ийм ч учраас эрт цагаас энэ нууцыг мэддэг байсан тул охид бүсгүйчүүдийг ихэд хүндэтгэхийг хичээсээр иржээ. Сугарын хүчтэй эрчим бүхий бүсгүй хүн аз амжилтыг авч ирдэг. Таны гэрт аз хийморь хүрэлцэн ирнэ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс