Home » Сайн явахад атаа мундахгүй Сэтгэж явахад арга мундахгүй Саар явахад доромж мундахгүй Сүслэж явахад аврал мундахгүй ээ!

Сайн явахад атаа мундахгүй Сэтгэж явахад арга мундахгүй Саар явахад доромж мундахгүй Сүслэж явахад аврал мундахгүй ээ!

by Aurora

Мундахгүй.  Сайн явахад атаа мундахгүй Сайхан явахад нүд мундахгүй Саар явахад доромж мундахгүй
Салан явахад гарлага мундахгүй Сул явахад садар мундахгүй Сульдаа явахад өвчин мундахгүй Сурч явахад эрдэм мундахгүй Суутай явахад ухаан мундахгүй Сор явахад шагнал мундахгүй Содон явахад шүүмж мундахгүй

Сохор явахад дурлал мундахгүй Солиотой явахад аюул мундахгүй Сэхүүн явахад дайсан мундахгүй Сэлүүн явахад боломж мундахгүй Сэрүүн явахад билиг мундахгүй Сэтгэж явахад арга мундахгүй Сүүтэй явахад буян мундахгүй Сүрэгтэй явахад хоол мундахгүй Сүйдэлж явахад ял мундахгүй Сүслэж явахад аврал мундахгүй ээ!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!