Home » Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа: Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг. Талархах сэтгэлийн буян өсдөг. Дотоод сэтгэл зөв бол Гадаад явдал ч зөв.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа: Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг. Талархах сэтгэлийн буян өсдөг. Дотоод сэтгэл зөв бол Гадаад явдал ч зөв.

by Aurora

Ихэрхэх сэтгэлийн буян эвдэрдэг. Талархах сэтгэлийн буян өсдөг. Ухамсаргүй үгээ олтговол гэмшил болдог.
Улам сэрж хэлбэл цэцэн болдог.

Олон эрдмийн нэрийг мэдсэнээр Хамагт үл өргөгддөг. Ганц бодь сэтгэлийг эс тасалбал Ертөнцөд тахигддаг. Өдөр шөнийн хэмжээг цаг мөчөөр ялгадаг.

Өөрийн хийсэн үйл хар, цагаанаар ялгардаг. Тунгалаг талыг эвдэгч онхол цонхлын нэр.  Тунсаг буяныг эвдэгч омогт муу сэтгэл. Их усанд онгоц бага ч болов тусална. Их мөрд буян бага ч болов удирдана. Дотоод сэтгэл зөв бол Гадаад явдал ч зөв. Нохой мэт тэнэн олз хүндлэл эрэгч олон бий. Номын төлөө ганц өдөр ундаасахад тэсэх нь бэрх.

Маргааш, нөгөөдөр гэж хойшлуулагчид олон бий. Магад ганцхан амьсгалаар нас өнгөрдгийг мэдэх нь бэрх. Ахархан ертөнцийн үйлээр өдрийг элээж, Авст үхдэл шиг нойроор шөнийг барсаар Буянаас буруулж, буртагт дурлах нь Хоёр хөлтэй адгуус мөн.

Сэтгэл хэмээгч баримтгүй боловч Цаг бүр сэрэмж хэрэгтэй Сэргэлэн ухаан тод боловч Үргэлжид хичээнгүй хэрэгтэй. Урьдын үйл үрийг энэ биеэсээ шинжил. Хожмын алдаа, хонжоог сэтгэл үндсээсээ шинжил. Одоо ямар буйг орчин тойрноосоо шинжил. Өөрийн гурван цагийг өөрөө мэдэх увдис мөн. Нойроос сэрэх цаггүй бол мунхрахын шинж.

Үйлээс сэрэмжлэх цаггүй бол цалгайрахын шинж.  Залхууг тэвчих цаггүй бол хождохын шинж. Сэтгэлийг номхотгох цаггүй бол номгүйн шинж. Урьд нь сэтгэлээ орчлонгийн зүүдэнд живүүлж явжээ. Одоо төгс зэргийн гүн мөрийг бясалгавал таарна.

Урьд нь биеэ хэрэггүй үйлэнд зарцалжээ.  Одоо гэгээн хоосон бурханы биеийг ургуулбал таарна. Урьд нь хэлээ дэмий ховсоргон үгэнд зориулжээ. Одоо цуурай хоосон тарнийг бясалгавал таарна. Олсон бүгдээ бодийн өглөгт зориулж, Үйлдсэн бүгдээ тахилын оронд ерөөсүгэй.

Эх сурвалж: Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!